АБХ-ИЙН ДАРГА Ж.БАТХҮҮ, НХҮА-НЫ ДАРГА М.ДЭМБЭРЭЛ НАРТ НИСЭХ БУУДЛЫН УДИРДЛАГУУД, ХАМТ ОЛОН НЬ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Батхүү, Нийтийн хоол, үйлчилгээний албаны дарга М.Дэмбэрэл нар гавъяаныхаа амралтыг эдлэх гэж байгаатай холбогдуулж нисэх буудлын удирдлагууд, хамт олон нь 2018 оны 03 дугаар сарын 30-нд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр АБХА, АГУА-ны бие бүрэлдэхүүн жагсаж тэдэнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд “Чингис хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар, Аюулгүй байдлын ерөнхий менежер М.Гүен нар нисэх буудлын хамт олноо төлөөлж Ж.Батхүү, М.Дэмбэрэл нарт талархал илэрхийлэн цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсч үг хэлсэн юм. Аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Батхүү нь батлан хамгаалах салбарт 22 жил, иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлыг хангах чиглэлээр 20 жил ажилласан. Нисэх буудалд ажиллах хугацаандаа гадаад орнуудын нисэх буудалд ажиллах хугацаандаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, БНЭУ, ХБНГУ гэх мэт 30 гаруй улс орны төрийн тэргүүнүүдийн МУ-д хийсэн айлчлалын үеийн онцгой үүргийн нислэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Тухайлбал, 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын дээд түвшний /АСЕМ/ 11 дэх уулзалтын зочид төлөөлөгчдийн ирэх, явах нислэгийн аюулгүй байдлын бэлэн байдлыг хангахад идэвх зүтгэл гарган ажиллаж, зохион байгуулалтын ажлыг чадварлаг хийж гүйцэтгэсэн. Түүний удирдсан хамт олон 2006, 2010, 2015 онуудад МУ-д явагдсан ИКАО-гийн аюулгүй байдлын аудит шалгалтанд өндөр амжилт үзүүлж “Онц” дүнтэй шалгагдсан амжилт гаргасан юм. Ж.Батхүү нь иргэний нисэхийн салбарт ажиллах хугацаандаа ЗТЯ, ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ-ын  баярын бичиг, “Хүндэт жуух бичиг”,  “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Энхийн төлөө” болон бусад ойн медалиуд, төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулж байжээ.  

Нийтийн хоол, үйлчилгээний албаны дарга М.Дэмбэрэл нь улсад 32 жил, үүнээс иргэний нисэхийн салбарт 8 жил ажилласан байна. 2010 онд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, 2016 оноос нисэх буудлын Нийтийн хоол, үйлчилгээний албаны даргаар ажиллажээ. Тэрээр энэ хугацаанд төр засгаас хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж түүхт ойн медалиуд, 2011 онд “Алтангадас” одонгоор тус тус шагнуулж байсан байна.

 

Оруулсан : 2018 4-Р Сар 02

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.