АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУБЕЙТЫН САН ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН “ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.8, 10.1.9, 10.1.10-т заасныг тус тус үндэслэн Төслийн зохицуулагч, Нягтлан бодогч, Барилгын инженер, Аэродромын инженерийн албан тушаалыг олон нийтэд зарлаж байна.

НЭГ: АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА


Д/д Албан тушаалын нэр Ерөнхий шаардлага Тусгай шаардлага
Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага Ур чадвар
1 Төслийн зохицуулагч Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/ Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага -Төсөл хөтөлбөр, гадаад хэлний чиглэлээр мэргэшсэн
- Төрийн захиргааны болон бизнесийн удирдлага мэргэшсэн байх - Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх,
-Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх -Англи хэлний мэргэжлийн түвшингийн бичгийн болон ярианы чадвартай байх;
-Багаар ажиллах;
-Санхүүгийн мэдлэгтэй, тайлан тооцоо гаргах
-Удирдан зохион байгуулах ур чадвартай байх Олон улсын гэрээ хэлэлцээрийн талаар зохих мэдлэг туршлагатай байх
2 Нягтлан бодогч Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/ Нягтлан бодогч,
Эдийн засагч
Санхүүгийн удирдлага - - Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
-Мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч бол давуу тал болно. Тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай байх, Англи хэлний бичгийн болон ярианы мэргэжлийн хэмжээний англи хэлний мэдлэгтэй байх
3 Барилгын инженер Дээд /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/ Барилгын инженер - Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх -Баримт бичиг, боловсруулах, мэргэжлийн дүгнэлт хийх чадвар эзэмшсэн байх.
-Хээрийн нөхцөлд ажиллах болон ачаалал даах чадвартай байх.
-Нисэхийн аюулгүй ажиллагааг хангах сургалтад хамрагдсан байх.
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх -Мэргэжлийн англи хэлтэй байх.
-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.
-Барилгын төсөв гүйцэтгэлийг хянах.
4 Аэродромын
инженер Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/ Аэродромын инженер - Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, Иргэний нисэхийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх -Баримт бичиг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт хийх чадвар эзэмшсэн байх.
-Хээрийн нөхцөлд ажиллах болон ачаалал даах чадвартай байх
-Нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар өндөр мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх -Мэргэжлийн англи хэлтэй байх
-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, гүйцэтгэлийн ажлын төсөв тооцоог хянах


ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Зарлагдаж буй албан тушаалд боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын дагуу баримт материалаа бүрэн ирүүлсэн, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг /цаашид оролцогч гэх/ бүртгэнэ.


Сонгон шалгаруулалтад өрсөлдөх оролцогчийн материалыг Засгийн газрын XIlI байрны 3 давхарт 307 тоот өрөөнд 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00-17:00 цагт хүлээн авна.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН ИРГЭН ДОР ДУРДСАН МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛНЭ.

Үүнд:
1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2) Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3) Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
4) Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5) Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн 2 ажил олгогчоос)
6) Англи хэлний чадварыг нотлох баримт;
7) Тухайн ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;
8) 4х3-ийн хэмжээтэй цээж зураг 1 хувь;

Оролцогч нь дээр дурдсан баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангасан байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,
Зам, тээврийн хөгжлийн яам, 307 тоот
Холбоо барих утас 62263178
2019.03.28

 

 



Оруулсан : 2019 4-Р Сар 04

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Санал,Гомдол,Талархал

Хүлээн авах утас: +976 11 283200, +976 11 1900-1980

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.