"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ "БЕСТ АРТ ГАЛЛЕРЕЙ"
"Чингис хаан" олон улсын нисэх буудал "Бест Арт Галлерей"-тай хамтран Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн бүтээлийг гадаад ертөнцтэй холбон эх орноо урлаг, уран сайхнаар дамжуулж зөв эерэгээр сурталчлах нэгэн том талбартай боллоо. Монголын өнөө цагийн шилдэг зураачдын өнгөлөг, чадварлаг олон шилдэг уран бүтээлүүдийг гадна дотны жуулчид ирэх буцах торгон мөчдөө үзэж таашаал авч Монгол орны тухай илүү сайхан мэдрэмж, мэдээлэлтэй болохоос гадна сонирхсон зургаа онлайнаар худалдан авах боломжийг бүрдүүллээ. Мөн Монголын үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэй хамтран 7 хоногийн 2 өдөр үндэсний өв соёл, урлагийг сурталчлах тоглолт, уран бичлэг буюу /каллиграф/, XIII XVIII-р зуны үндэсний хувцас өмсөж зургаа авахуулах зэрэг шинэ үйлчилгээний төрлүүдийг нэвтрүүллээ.
Оруулсан : 2018 9-Р Сар 28