“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Агаарын тээврийг хялбаршуулах хороо болон Аюулгүй байдлын хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хурал 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай зохион байгуулагдлаа.

Агаарын тээврийг хялбаршуулах хорооны хурлаар “Нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн ачаалал хэтэрсэн үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төсөл, Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрт орсон нэмэлт өөрчлөлтийн талаар тус тус танилцуулж, зуны нислэгээр эрс нэмэгдээд байгаа нисэх буудлаар дамжин өнгөрөх, шилжин суух зорчигч урсгалын зохицуулалтыг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийн, хэлэлцсэн асуудлуудаар холбогдох шийдвэрийг гаргав. 

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Агаарын тээврийг хялбаршуулах хороо нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн мэдээллийн үйлчилгээ болон нислэг төлөвлөлтийн нэгж,  нисэх буудал дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллийг багтаасан, тус буудлын “Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий хороо бөгөөд жилд 2-оос доошгүй удаа хуралддаг.

Аюулгүй байдлын хорооны энэ удаагийн хурлаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2019 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг холбогдох байгууллагуудаас танилцуулан, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Агаарын тээврийг хялбаршуулах хороо болон Аюулгүй байдлын хорооны 2 дугаар хуралд идэвхтэй оролцсон нийт гишүүдэд талархал илэрхийлье.

 

 

Оруулсан : 2019 8-Р Сар 02

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Санал,Гомдол,Талархал

Хүлээн авах утас: +976 11 283200, +976 11 1900-1980

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.