“ЧИНГИС ХААН”-ЫНХАН “ОЮУНЛАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ”-Д НЭГДЭЖ, ЗӨӨВРИЙН НОМЫН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангаас “Оюунлаг төрийн албан хаагч” зөөврийн номын сангийн аяныг төрийн бүх байгууллагыг хамруулж зохион байгуулахаар болжээ. Тус аяныг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны баасан гарагт албан ёсоор эхлүүлсэн бөгөөд хамтран ажиллагч анхны байгууллага нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудын хамт олон болсон юм. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувьд  ажлын өдрүүдэд номын санг зорьж очих, ном захиалж унших цаг заваар хомс байдаг учраас “Зөөврийн номын сан” аян зохион байгуулж, хүссэн номоо захиалж унших, оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн болон ховор нандин ном бүтээлтэй танилцах боломжоор тэднийг хангах нь “Оюунлаг төрийн албан хаагч”-ийн хамгийн гол зорилго аж.

       Тус аяныг дэмжиж, хамтран ажиллах анхны байгууллага нь 700 гаруй ажилтан, албан хаагчтай “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон болж хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байгаад баяртай байгаагаа тус номын сангийн захирал Д.Индра гэрээ байгуулах ёслолын ажиллагааны үеэр үг хэлэхдээ тодотгосон. Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Тэргүүн дэд захирал Д.Сүхбаатар  “Оюунлаг төрийн албан хаагч” зөөврийн номын сангийн аяныг эхлүүлж байгаад номын сангийн хамт олонд талархаад нисэх буудалд тус аяныг зохион байгуулах бүхий л нөхцөл, бололцоогоор хангаж, ажилтан, албан хаагчдаа идэвхитэй хамруулахад нисэх буудлын удирдлагуудын зүгээс онцгой анхаарахаа илэрхийлсэн юм. Мөн “Хотын захад, өдөр тутамдаа ажлын ачаалал ихтэй байдаг нисэх буудлын ажилтан, албан хаагчдад  номын арвин фондтой энэ сайхан номын санг ингэж ойртуулж өгч, үйлчлүүлэх боломжийг гаргаж өгч байгаад маш их олзуурхаж байна” гэсэн юм. 

Үүнээс гадна зохиолч, яруу найрагч, номын зохиогчид өөрсдийн бүтээлээс  Улаанбаатар хотын төв номын санд хандивлах арга хэмжээ энэ үеэр бас тохиож сэтгүүлч, зохиолч Б.Галаарид өөрийн бүтээлийн дээжээс тус номын сангийн захирал Д.Индрад гардуулан өгсөн юм. Ном хандивлах, зохиолч, уншигчийн уулзалт зэрэг арга хэмжээг тус номын санд тогтмол зохион байгуулдаг аж.  

   

Оруулсан : 2018 4-Р Сар 30

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.