“CS MANAGEMENT”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнд Японы “Жайка” Олон улсын байгууллагын УБ хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн ахлах зөвлөх Кихара Масатомо, төслийн ажилтан Ш.Болорчимэг нар оролцлоо. “Чингис хаан” ОУНБ-д үйлчлүүлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “Customer Satisfaction management”, нөгөө талд ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “Employee Satisfaction management”-ийн явц ямар байгаа, цаашид үүнийг үйл ажиллагаандаа хэрхэн тусгах шаардлага байгаа талаар тэд нисэх буудлын удирдлагуудад мэдээлэл, танилцуулга өгч, шинэ нисэх буудал руу нүүх бэлтгэл ажлын явц ямар байгаа, нүүж очсон хойно юун дээр анхаарах талаар илэн далангүй санал солилцсон юм. “Жайка”-ийн ахлах зөвлөх Кихара Масатомогийн хувьд энэ удаа “CS management”-ийг сайжруулах нь хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэхтэй шууд холбоотой гэдгийг илүү тодотгож ярьсан бөгөөд Японы “Нарита” Олон улсын нисэх буудалд CS-ийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар бодит жишээг энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулав. “Нарита” Олон улсын нисэх буудлын тухайд үйл ажиллагаагаа “CS management”-д тулгуурлаж явуулдаг төдийгүй удирдах хорооны хурлаа 3 сар тутамд нэг удаа зохион байгуулж, ажлын явцаа дүгнэдэг байна. Ер нь Нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, дээр нь ажилтнуудын ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, хэрэглэгч буюу зорчигч, үйлчлүүлэгчийн дуу хоолой зэрэг нь “CS management”-ийн гол хүчин зүйл гэдгийг онцолсон юм. Ойрын үед CS-ийн удирдах хорооны үйл ажиллагааг идэвхижүүлэх,  улам боловсронгуй болгож үүнийгээ цаашид шинэ нисэх буудалд яаж хэрэгжүүлэхийг ч тайлбарлав. Мөн тэрээр, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хувьд CS-ийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд сайн байсан гэж дүгнэсэн бөгөөд нисэх буудал доторх тэмдэг тэмдэглэгээнээс өгсүүлээд анхаарах асуудал бас байгаа, хамгийн гол нь шинэ нисэх буудалд очихдоо тэр бүхнээ засаж сайжруулах нь чухал гэдгийг хэлж байлаа. Харин “Чингис хаан” нисэх буудлын захирал Д.Мөнхбаатарын зүгээс тэдэнд талархаад CS-ийн удирдах хорооны үйл ажиллагааг ойрын үед идэвхижүүлэхээ илэрхийлсэн бөгөөд талуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, “Чингис хаан” ОУНБ-ын ажилтнуудыг шинэ нисэх буудал руу шилжүүлэхтэй холбоотойгоор тэдний мэдлэг, боловсролыг улам дээшлүүлэхэд анхаарч, чиглэл, чиглэлээр нь сургалтанд хамруулах тал дээр илүү өргөн хүрээнд тусалж дэмжих шаардлага байна гэлээ.   

            

Оруулсан : 2018 2-Р Сар 06

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.