Д.МӨНХБААТАР: БИД ЖАРАН ЖИЛ НУТАГЛАСАН БУУРИА СЭЛГЭЖ ХӨШИГИЙН ХӨНДИЙ РҮҮ НҮҮНЭ

  • Шинэ он гараад удаагүй байна. Тийм учраас нисэх буудлын хэмжээнд 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас товч дүгнэж ярина уу?
  • Юуны өмнө иргэний нисэхийн салбарынхан болон зорчигч, үйлчүүлэгч нартаа шинэ оны мэнд хүргэе. Өнгөрсөн 2017 он бол иргэний нисэхийн салбарын хувьд олон сайхан тэмдэглэлт ойн жил байлаа. Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 92, ИНЕГ-ын 60, мөн нисэх буудлын маань 60 жилийн ойн баяр тохиосон. Нисэх буудлынхаа түүхт ойн баярыг бид олон цуврал арга хэмжээгээр тэмдэглэж өнгөрүүллээ. Нэгэн жаранд туулсан түүхэн цаг хугацаа, үйл явдал, он жилүүдээ хураангуйлсан “Хөх тэнгэрийн хаалга” үзэсгэлэнг төр, түмэндээ дэлгэн үзүүлж 2017 оныг эхлүүлж байлаа. Энэ арга хэмжээ нисэх буудалд одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан ажилтнууд, үе үеийн ахмад буурлууд, цаашлаад зорчигч үйлчлүүлэгчдийн маань сэтгэлд маш сайхан хүрсэн. Иргэний нисэхийн салбар бол маш чухал, хариуцлага өндөртэйд тооцогддог салбар. Иргэний нисэхийн холбогдолтой ОУ-ын болон үндэсний маш олон хууль, дүрэм, журам, зааврыг өдөр тутамд үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг онцлогтой. Тэгэхээр ийм чухал салбарын хувьд 60 жил гэдэг бага биш хугацаа. Тэр бүхнийг бид олон түмэнд хүргэхийг зорьж, хичээсэн. Үүнээс хойш ч олон арга хэмжээг тэгш ойн жилдээ зохион байгууллаа. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт нисэх буудал болсон. Монгол улсын агаарын хилийн алтан босго, алтан тотго, улсынхаа нүүр царай болж гадаад, дотоодын зорчигч, үйлчлүүлэгч түмэн олныхоо төлөө зүтгэж улсынхаа нийслэлд 60 жил болсон цорын ганц гэж хэлж болох нисэх буудлаа төр маань үнэлсэн. Үнэхээр сайхан үйл явдал. Үүнээс гадна 2017 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал /DGCA-54/-ын зочид, төлөөлөгчдийг угтан авах, үдэн мордуулах ажилд манай хамт олон амжилттай оролцсон.
  • 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Нисэх буудлын ачаалал ер нь хэр байна.
  • Ер нь нисэх буудлын ажлын онцлог нь ачаалал талаасаа бол амаргүй. Ажлын шаардлага нь ч тийм юм. Жирийн иргэдийн хувьд нүдэнд ил харагдах угтан авагч, үдэн гаргагчдын хүлээлгийн танхим гэсхийгээд л бидний ажлыг өнгөцхөн дүгнэх гээд байдаг тал бий. Гэтэл үүний цаана нисэх буудлын үйлдвэрлэлийн болон аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, аэродром, зорчигч үйлчилгээ зэрэгт тавигддаг бүх стандартууд, түүнийг хэрэгжүүлдэг алба, нэгжүүд гэж байдаг. Тэдний маань өдөр тутмын үйл ажиллагааг хүссэн хүн бүрт тэр болгон ил харуулах боломж байдаггүй. Хэрэв энэ бүгдийг цогцоор нь харуулах боломж байдаг бол хүмүүс нисэх буудлын ажлыг илүү бодитой ойлгох байх гэж би боддог. Даанч тэгэх боломжгүй. Нисэх буудлын маань үйл ажиллагаа ОУ-ын стандартад нийцэж байгаа. ИКАО буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллагын удаа дараагийн аудит шалгалтанд манайх амжилттай дүн үзүүлээд явж байна. Бид бодит шүүмжлэлийг хүлээн авч түүнийг ташуур болгон ажилладаг. Энэ нь ажлыг улам сайжруулна. Эцсийн дүндээ зорчигч, үйлчлүүлэгчдэд хүрэх ажил, үйлчилгээнд тэр хэрээр сайн нөлөө үзүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна 2017 онд нисэх буудлын үйлдвэрлэлийн тал дээр бас хэд хэдэн чухал ажлыг бид хийж гүйцэтгэсэн гэдгийг энд хэлэх ёстой байх.

– Тэгэлгүй яахав, тухайлбал?

– Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны стандартын шинэчлэлтэй холбогдуулан ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/-д шилжих бэлтгэл ажлыг хангасан. Ингээд Стандартчлал хэмжилзүйн газрын аудитад 2017 оны  тавдугаар сард шалгуулан, нисэх буудлын үйлчилгээ шинэ стандартыг хангаж байгааг гэрчлэх ISO 9001:2015 гэрчилгээг 2020 он хүртэл буюу 3 жилийн хугацаатай эзэмших эрхийг авсан.

– Нисэх буудлын хувьд энэ бол чухал зүйл биз?

– Тийм шүү, үйлчилгээний байгууллагын хувьд чухал гэрчилгээжилт байгаа юм. Мөн өнгөрсөн 11 дүгээр сард холбогдох газруудын үзлэг, шалгалтанд тэнцэж аэродромын үйл ажиллагаа явуулах эрхээ 2018 оны 12 дугаар сарын 01 хүртэл сунгуулж чадсан. Өөр бас нэг чухал зүйл бол нисэх буудлын аюулгүй ажиллагааны бодлогоо шинэчилж тодорхойлсон явдал. Олон улсын нисэх буудлуудын хувьд тавигддаг хамгийн гол шалгууруудын нэг нь энэ. Үүнийг бид амжилттай гүйцэтгэж,  аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны бүтцээ баталсан. Үүнээс гадна нисэх буудлын үйл ажиллагаа, түүнд ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжид эрсдэлийн судалгаа хийж, болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Чингис хаан” ОУНБ, ШНБАӨЗА, ГТҮА-ны хамтран ажиллах, машин механизмын ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах журмыг батлан, мөрдөөд ажиллаж байна. Мөн онгоц хөөрч, буух хучилттай зурвасын насжилтыг тооцоолж, хүчитгэлийн судалгааг гаргасны үндсэн дээр эрчимжүүлсэн ажлын төлөвлөгөө гарган, аюулгүй ажиллагааны үзлэгийн давтамжийг нэмэгдүүлж ажилласан. Үүний үр дүнд 2017 оны наймдугаар сард ОМ 501аяллын дугаартай  агаарын хөлгийн дугуйны резин унасан байсныг илрүүлж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлж чадсан. Товчхондоо 2017 онд үйлдвэрлэлийн чиглэлээр энэ мэт олон ажлыг хийж гүйцэтгэлээ.

– Зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа юу. Улиран одож буй 2017 онд “Чингис хаан” түүхэндээ анх удаа 1,2 сая зорчигч хүлээж авсан гэсэн?

– Тэгсэн, зорчигч урсгал 2017 онд нэмэгдсэн. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-нд манай хамт олон 1,2 сая дахь зорчигчдоо хүлээж авлаа. Энэ бол түүхэн амжилт төдийгүй өмнөх оноос 18 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс өмнө манай улс 2013 онд хамгийн их буюу нэг сая 103 мянган зорчигч хүлээж авч байсан. Нэг ёсондоо нислэгийн тоо, зорчигч, үйлчлүүлэгчдийн урсгал ингэж л нэмэгдэж байна гэсэн үг. Үүнд мэдээж авиа компаниудын үүрэг, оролцоо их байгааг хэлэх хэрэгтэй. Нисэх буудал өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч гадаад, дотоодын 14 авиа компанитай хамтран ажилладаг юм. Ер нь зөвхөн зорчигч гэлтгүй манай нисэх буудлын үүдээр орж ирсэн хүн бүрт бид хүрч ажиллах учиртай. Ялангуяа цаг хугацаатай уралдаж ажил, амьдралаа амжуулдаг болсон өнөө цагт онгоцоор ниснэ гэдэг бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон. Хэдхэн жилийн өмнө гэхэд хүмүүс арай өөр байлаа шүү дээ. Урьдаас төлөвлөдөг байсан. Төдөн сарын дараа тийшээ явна гэх жишээний. Одоо энэ хандлага өөрчлөгдсөн. Утсаар эсвэл цахимаар шаардлага гарсан үедээ л шууд онгоцны суудал захиалаад хүссэн үедээ хүссэн газраа хамгийн богино хугацаанд очиж байна. Дэлхийг хамарсан энэ их хурдыг дагаад онгоцоор зорчигчид, тэднийг үдэн гаргагч, угтан авагч гээд зорчигч, үйлчлүүлэгчдийн  урсгал бас нэмэгдсэн. Цаашдаа ч нэмэгдэх байх. Тэгэхээр бид яах ёстой вэ. Үүнийг дагаад хурдаа нэмэх, менежментээ сайжруулах, дэлхийн жишгээс хоцрохгүй байх шаардлага зайлшгүй гарна. Ирэх жил гэхэд бидний төсөөллөөр 2017 оныхоос олон  зорчигч хүлээж авах байх гэсэн урьдчилсан тооцоо байгаа.

– Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор жилд 3 сая зорчигч хүлээж авах хүчин чадалтай гэж байгаа шүү дээ?

– Одоо ашиглаж байгаа нисэх буудлыг Хөшигийн хөндийн шинэ нисэх рүү нүүлгэх үйл явц 2018 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа учраас тэр болтол бид эндээ үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Биднийхээр бол 2018 онд 1,5 сая зорчигч хүлээж авах тооцоо гарсан байгаа. Одоогийн нисэх буудал маань цагт 1200 зорчигч хүлээж авах хүчин чадалтай. Анх 1986 онд барихдаа жилд 500 мянган зорчигч хүлээж авах хүчин чадалтайгаар барьсан. Дараа нь 1996 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар жилдээ 800 мянган зорчигчдод үйлчлэхээр тооцож өргөтгөсөн. Харин одоо бид жилд 1 сая 200 мянган зорчигчдод үйлчилдэг болоод байна.

– Зорчигч урс­гал нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний чанарыг сайжруулах шаард­лага бий болно. Энэ тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

– Зөвхөн манайд ч бус дэлхий дахинд агаарын тээврээр үйлчлүүлдэг зорчигч, үйлчлүүлэгчид нисэх буудлаас аюулгүй, чанартай, найрсаг үйлчилгээг хамгийн ихээр хүсдэг болсон. Тэдний энэ хүслийг гүйцэлдүүлэх нь бидний ажлын гол үр дүн. Тэгэхээр  зорчигч, үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг дээдэлж, чанартай үйлчилгээг үзүүлэхийн төлөө бид өдөр бүр хичээж ажиллах ёстой. Манай нисэх буудлын хувьд 2018 онд дэвшүүлсэн зорилт маань байгууллагын санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, шинэ нисэх буудал руу нүүх бэлтгэлийг хангах, хүний нөөцийг чадваржуулах асуудал байгаа. Өнгөрсөн онд нисэх буудлын зорчигч, үйлчлүүлэгчдээс авсан судалгаагаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт 68.5 хувьтай гарсан. Энэ нь 2016 онтой харьцуулахад ерөнхий сэтгэл ханамж 8.5 хувиар өссөн үзүүлэлт боловч хангалттай биш. Тэгэхээр 2018 онд тавьсан зорилтуудаа хангах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлэхэд нисэх буудлын удирдлага, нийт ажилтнуудын анхаарлыг хандуулан ажиллаж байна. Дээрээс нь нисэх буудлын онцлог болсон аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжил, үйлчилгээний төгөлдөршил, чадварлаг ажилтан, стандартчилагдсан үйл ажиллагаагаа цаашид илүү чанартай явуулахыг бодож төлөвлөөд явж байна даа.

– Одоо “Чингис хаан” хэдэн ажилтантай вэ?

– 700 гаруй ажилтантай.

– Энэ том “айлын” хүний нөөцийг чадавхижуулах асуудлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

– Мэдээж үүн дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Нисэх буудлын хүн нэг бүрийн үүрэг, оролцоон дээр манай өдөр тутмын ажил явдаг учраас тэднийг шинэ байлгахын тулд байнга “зүлгэж” байх ёстой. Тийм учраас энэ чиглэлээр холбогдох төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна өнгөрсөн онд ИНЕГ-аас нисэх буудлын ажилтнуудын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл явц ч тасралтгүй үргэлжилсэн. Ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр өнгөрсөн онд дотоод сургалтанд л гэхэд давхардсан тоогоор 1269, гадаад сургалтанд 43 ажилтныг хамруулаад байна. Ер нь манай ажилтнууд иргэний нисэхийн салбартаа хамгийн олон нь болоод ч тэр үү урлаг, спортоор л гэхэд хамгийн сортоотой нь шүү. Өнгөрсөн жил иргэний нисэхийн системийн бүх байгууллагыг хамруулсан спортын 6 төрөлт тэмцээний аваргын алтан цомын эзнээр манайхан шалгарсан. Өмнө нь ч олон удаа аваргалсан байдаг.

– Өнгөрсөн онд шинээр нислэгийн чиглэл нэмэгдсэн үү?

– Нэмэгдсэн. 2017 оны зургаадугаар сарын 21-нээс  УБ-УЛААН-ҮҮД-УБ,  зургаадугаар сарын 22-ноос УБ-БУСАН-УБ, 11 дүгээр сарын 04-нөөс УБ-БАНГКОК-УБ гэсэн олон улсын гурван чиглэл шинээр нэмэгдэж, нислэг үйлдэж эхэлсэн байгаа. Ер нь бол 2017 онд 13326 нислэг үйлдэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт. Энэ бол агаарын тээвэрлэгч нарын үйл ажиллагаатай холбоотойгоос гадна нисэх буудлын хамт олон нислэг үйлдвэрлэл, үйлчилгээг аюулгүй, тасралтгүй, шуурхай зохион байгуулж ажилласан нь энэ бүхэнд нөлөөлсөн гэж боддог.

– Сүүлийн үед төрийн өмчит байгууллагууд санхүүгийн хувьд алдагдалтай, эерэг бус хасах үнэлгээтэй байгааг дээр, дооргүй шүүмжлэх болсон. Нууц биш бол хөрөнгө, санхүүгийн хувьд 2017 онд “Чингис хаан” ямар байдалтай ажиллав?

– Боломжийн хэмжээнд ажилласан. Нисэх буудал 2017 онд 5 тэрбум гаруй төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллалаа.

– Тэгвэл энэ онд хийх хамгийн гол ажил гэвэл?

– “Шинэ нисэх буудалд шинэлэг сэтгэлгээтэйгээр” гэсэн уриатай бидний хувьд 2018 он ч бас түүхэн үйл явдлаар дүүрэн байх нь эргэлзээгүй. Бид жаран жил нутагласан бууриа сэлгэж Хөшигийн хөндийн Шинэ нисэх буудал руу нүүнэ. Ирэх жил бидний хийх хамгийн том, хамгийн чухал ажил энэ байх болно.

Оруулсан : 2018 1-Р Сар 19

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.