ЭЛЭГНИЙ B,C ВИРУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТАНД 422 АЖИЛТАН ХАМРАГДЛАА


МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол 2020” хөтөлбөрийг санаачлагч “Оном сан” ТББ-д Хэвлэл мэдээлэл, хуулийн хэлтсээс хүсэлт тавьсаны дагуу нисэх буудлын бүх ажилтныг хамруулах зорилготой  элэгний B, C вирусын эрт илрүүлгийн  шинжилгээ болон элэгний өвчлөл, урьдчилан сэргийлэлтийн талаарх сургалтыг 02 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд амжилттай  зохион байгууллаа. Манай улсын хүн амын эрүүл  мэндэд сүүлийн жилүүдэд хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал бол хавдрын өвчлөл, тэр дундаа элэгний хавдрын тархалт улам бүр нэмэгдэж байгаа явдал гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолдог. Судалгаагаар Монгол улсын хэмжээнд элэгний вирусын архаг халдвартай 400 мянган хүн байдаг, харамсалтай нь тэдгээрийн 70 хувь нь вирусын халдвартай гэдгээ огт мэддэггүй аж. Сэтгэл түгшээсэн өөр нэг тоо баримт бол 100 мянган хүн тутамд элэгний хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 8 дахин их байгаа аж. Тийм ч учраас энэ бол үндэстний хэмжээнд аюулын харанга дэлдэж, төр засаг зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал болсон байна. Элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын С вирусын голомтыг Монгол улсад 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг зогсоох нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн гол зорилт юм билээ. Тус сангийн эмч, ажилтнуудын энэ удаагийн сургалт болон вирус илрүүлэх шинжилгээнд нисэх буудлын ажилтнууд үнэ төлбөргүй хамрагдсан юм. Сургалтын зорилго нь хепатитын вирусын цочмог болон архаг халдвараас урьдчилан сэргийлэх, вируст хепатитын өвчлөл, түүний үр дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй хэрхэн тэмцэх, өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар ойлголтыг дээшлүүлэхэд чиглэж байгаа аж. Нисэх буудлын 3 ээлжийн ажилтнуудыг бүрэн хамруулахын тулд тус сангийнхан 3 өдөр дараалж “Чингис хаан” ОУНБ-ын эмнэлгийн хэсэгт ажилласан бөгөөд эхний өдөр буюу пүрэв гарагт 167, дараагийн өдөр  буюу баасан гарагт 150, гурав дахь өдөр буюу бямба гарагт 105, нийт 422 ажилтныг энэ удаагийн сургалт, вирус илрүүлэх шинжилгээнд хамрууллаа. Гэхдээ шинжилгээ аваад зогсохгүй, С вирус илэрсэн тохиолдолд давтан буюу вирус тоолох шинжилгээнд үнэгүй, дараа дараагийн шатны эмчилгээнд хамруулах байдлаар тухайн хүнийг аль болох эрүүл болгохыг тус сангийнхан зорьж ажиллаж буйгаа сургалтын үеэр онцолж байв.  


Оруулсан : 2018 2-Р Сар 05

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.