“ХАВРЫН БАЯР-2018”-ЫН АВАРГААР АЭРОДРОМЫН БАГ ШАЛГАРАВ

“Чингис хаан” ОУНБ-ын ажилтан, албан хаагчдын амралт чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай “Хаврын баяр-2018” өдөрлөг арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт Жаргалантын сэргээн засах амралтанд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн “Хаврын баяр-2018”-ыг Хэвлэл мэдээлэл, хуулийн хэлтэс, өнөө жил 20 жилийн ой нь тохиож буй Аврах гал унтраах алба хамтран зохион байгуулсан бөгөөд нисэх буудлын 17 нэгжийн 400 гаруй хүн оролцож цасны сумо, олс таталт, буухиа гэсэн спортын 3 төрөлд 8 баг хурд, хүчээ сорин өрсөлдөв. “Хаврын баяр-2018”-ын нээлтэнд “Чингис хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад удирдлагууд оролцож нийт ажилтнууддаа амралтын нэг өдрөө хамт олноороо агаар, салхинд хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлж буйд талархал илэрхийлж амжилт хүссэн юм. Мөн “Чингис хаан” ОУНБ-ын ажилтнуудад “Голден жим” фитнесс клуб бүх салбараараа хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр хамтын ажиллагааг эхлүүлж буйгаа энэхүү “Хаврын баяр”-ын нээлтийн үеэр зарласан. Тус клубын сургагч багш Жаргалант-д хүрэлцэн ирж тэнд цугларсан бүх хүнийг хамруулсан нийтийн биеийн тамирын дасгалыг удирдаж хийлгэсэн төдийгүй нисэх буудлын ажилтнуудаас шилдэг 3 оролцогчид нэг сарын турш тус клубт үнэгүй хичээллэх эрхийг олгохоор болсон. Энэхүү эрхийн бичгийг ЦАА-ны ахлах инженер Б.Эрдэнэпил, АГУА-ны аврах ажиллагааны мэргэжилтэн Б.Чимэддорж нарын 3 хүнд олгохоор нэгжүүдийн удирдлагууд  шийдвэрлэж хаалтын ажиллагааны үеэр гардуулан өгсөн юм.   Ингээд нэг өдрийн турш үргэлжилсэн “Хаврын баяр-2018” өдөрлөг арга хэмжээний спортын уралдаан, тэмцээнүүдийн шилдгүүдийг тодруулахад “Цасны сумо-эрэгтэй” төрөлд АГУА-ны жолооч, гал сөнөөгч Ш.Сүхбаатар түрүүлсэн бол 2-р байрт инженерүүдийн багийг төлөөлж барилдсан ЦАА-ны ээлжийн цахилгаанчин Ц.Амарсанаа, 3-р байрт Аэродромын албаны шувуу, хүрээлэн буй орчны инженер Б.Одхүү нар шалгарсан юм. Харин “Цасны сумо-эмэгтэй” төрөлд Аэродромын албаны ажилтан Б.Бурмаа түрүүлсэн бол 2-р байрт инженерүүдийн багийг төлөөлж оролцсон ТМХА-ны ээлжийн техникч Л.Баярмаа, 3-р байрт ЗҮА-ны ахлах үйлчлэгч Д.Юмжирмаа нар, мөн олс таталын тэмцээнд АГУА-ны баг 1-р байр,  Аэродромын баг 2-р байр, инженерүүдийн баг 3-р байрт, багийн буухиа тэмцээнд ЗҮА-ны “Шонхорууд” баг тэргүүн байрт, Аэродромын баг 2-р байрт, Захиргааны “Хөх тэнгэр” баг 3-р байрт тус тус шалгарав. Ингээд спортын төрөл тус бүрийн нийлбэр дүнгээр энэ жилийн “Хаврын баяр-2018” өдөрлөг арга хэмжээний аваргын алтан цомын эзнээр Аэродромын баг тодорлоо.

Оруулсан : 2018 3-Р Сар 13

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.