“ХӨХ ТЭНГЭРИЙН ХААЛГА” ҮЗЭГСЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

 

 

            Монгол улс олон улсад иргэний агаарын тээврийн гарцтай болоод нэгэн жарныг элээж явна. 1957 оны 2-р сарын 22-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” нисэх онгоцны төв буудал анх байгуулагдаж байв. Тус тогтоолд дурьдсанаар “Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны дэргэд БНМАУ-ын Агаарын харилцааны газрыг байгуулж, тус улсын гадаад, дотоодын агаарын харилцааг эрхлүүлсүгэй” гэж заажээ. Монгол улсын гадаад, дотоод агаарын харилцааны үйл ажиллагааг нэр бүхий яаманд хамаатуулсан нь иргэний агаарын тээврийн салбарыг стратегийн салбарт багтааж байсны түүхэн илэрхийлэл юм. Ийнхүү Монгол улс олон улсын нисэх буудалтай болсонд ЗХУ-аас баяр хүргэж, тухайн үед ИЛ-14 онгоцыг бэлэглэж байв. Хөрш орны тус бэлгийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Х. Чойбалсан гардан авч, одоогийн “ЧИНГИС ХААН” олон улсын төв нисэх буудлаас “Зөвлөлт оросын ард түмний бэлэглэсэн энэ онгоцыг бид улсаа батлан хамгаалах, бэхжүүлэх зорилгоор өөрсдөө ашиглах болно” хэмээн тэмдэглэсэн байдаг юм. Иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны гол гүйцэтгэл гагцхүү нисэх буудлын нислэгийн зурвас хийгээд түүний эргэн тойрон дахь байгууламж, ажилтан, албан хаагчдын хариуцлагаас шууд хамааралтайгаар хангагдаж байдгийг Х. Чойбалсан тодотгосон нь энэ юм. Энэ агуулгаараа Олон улсын “ЧИНГИС ХААН” нисэх буудлын үйл ажиллагаа Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох тулгуур салбар болохыг Сайд нарын зөвлөлийн 1957 оны тогтоолоор нотлон тэмдэглэжээ. Уг түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “ЧИНГИС ХААН” нисэх буудлын хамт олон “Хөх тэнгэрийн хаалга” хэмээх салбарын үе үеийн хөгжлийг танилцуулсан үзэсгэлэнг 2017.02.17-ны өдөр гаргаж байгаа нь 60 жилийн ойн арга хэмжээг угтсан үйл ажиллагааны эхлэл нь болж байна.

Далайд гарцгүй, дэлхийн хоёр том гүрэнтэй хиллэх геостратегийн онцлог газар зүйн бүтэцтэй Монгол улс үндэсний эдийн засгийнхаа тасралтгүй эргэлтийг хангах болон тус салбарын аюулгүй байдлыг хамгаалахад иргэний нисэхийн салбар чухал үүрэгтэй талаар 2013 онд УИХ-аас баталсан “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгаад байгаа юм. Тухайлбал, агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжих, ОХУ болон БНХАУ-тай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг энэ хоёр улсын хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болох чиглэлийг баримтлах зэрэг бодлогын үндсэн зарчмуудыг тусгасан байна. Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх техникийн болоод хүний нөөцийн суурь бааз нь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд төвлөрч байдаг юм. Тодруулбал Монгол улсын агаарын замын урсгал нь Ази-Европыг холбож байдгаараа тус сүлжээний аюулгүй байдлыг хангах олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй, Энэ хариуцлагыг “ЧИНГИС ХААН” онгоцны буудлын хамт олон үүрч явна.  Цаашид ч ийм үүрэг бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх суурь бааз тус байгууллагад төвлөрөх нь дамжиггүй. Монгол улс иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлоготой болсоны үр дүнд 2017 оны намар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захиралуудын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товлогдоод байна. Энэ нь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааны хүртээмжийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн таатай үйл явдал болно гэдэгт салбарынхан итгэлтэй байна. Энэхүү томоохон арга хэмжээний өмнө “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудал энэ оныг “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх жил”-ээр зарлалажээ. Өнөөдрийн байдлаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Чингис хаан Олон улсын нисэх буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай ажиллаж байна. Удахгүй ашиглалтанд орох Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын үйлчилгээг амжилттай эхлүүлэхэд “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хүндрэлгүйгээр шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газар ажиллаж байгаа юм.

Үзэсгэлэнд ЗТХ-ийн дэд сайд Б. Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л. Бямбасүрэн нарын холбогдох удирдлагууд хүрэлцэн ирж, нисэх буудлын үйл ажиллагааны чиглэлийн цаашдын шинэчлэл, үйлчилгээний чанар стандартад гаргах ахиц амжилтын талаар давхар танилцууллаа. “Хөх тэнгэрийн хаалга” үзэсгэлэнг 02.17-02.24-нийг дуустал зорчигч, зочид төлөөлөгчдөд нээлттэй үзүүлэх юм байна. 

Эх сурвалж: http://tsenzurgui.mn/?eid=2741

Оруулсан : 2017 2-Р Сар 20

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.