“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ”-Д НИСЭХ БУУДЛЫН АЖИЛТНУУД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/301 дүгээр захирамжаар “Их цэвэрлэгээний 90 минут” хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан юм.  Үүнтэй  холбогдуулж ИНЕГ-аас  “Чингис хаан” ОУНБ-д  их цэвэрлэгээ зохион байгуулах тухай 04/1221 тоот албан бичиг ирүүлсний дагуу 04 дүгээр сарын 20 буюу өнгөрсөн баасан гарагт хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг нисэх буудлын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд нисэх буудлын алба, нэгжүүдийн өдрийн болон ээлжийн ажилтнууд хаврын их цэвэрлэгээг тухайн өдрийн 11.00, 14.00 цагуудад хоёр хуваагдаж хуваарилагдсан талбайд хийсэн бөгөөд орчин тойрны хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаягийн байгууламжууд, сандал, хогийн сав, үүдний довжоо зэргийг угааж, гадна талбайг чийгшүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хаврын их цэвэрлэгээнд нисэх буудлын алба, нэгжүүд бүгд идэвхитэй хамрагдсан бөгөөд нийт 510 орчим ажилтан 262 шуудай хог, хаягдлыг түүж ачуулав. Мөн тус нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас Хилийн мэргэжлийн хяналтын алба болон “Буянт-Ухаа трейд” компанийн ажилтнууд энэ удаагийн хаврын их цэвэрлэгээнд идэвхитэй оролцож хуваарилагдсан талбайгаа цэвэрлэсэн юм.

 

 

Оруулсан : 2018 4-Р Сар 23

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.