“ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД НИСЭХ БУУДЛЫН УДИРДЛАГУУД ОРОЛЦЛОО

ЗТХЯ, ИНЕГ-аас зохион байгуулж байгаа иргэний нисэхийн салбарын оны “Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”  03 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” сэдвийн дор амжилттай боллоо. Энэ

удаагийн зөвлөгөөнд ИНЕГ-ын харъяа болон төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтнууд оролцож салбарын цаашдын үйл ажиллагааг хэрхэн сайжруулж, юунд анхаарах вэ, уялдаа холбоог хэрхэн боловсронгуй болгох вэ, иргэний нисэхийн салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байгаа талаар өргөн хүрээнд дор бүрнээ өөрсдийн санал, байр сууриа илэрхийлж, тодруулах шаардлагатай зүйлсийг хэлэлцэж,  зөвлөмж гаргах юм. “Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-ийн нэгдсэн хуралдаанд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар оролцож үг хэлсэн бөгөөд салбарын удирдах ажилтнуудын тавьсан илтгэл, хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлж байлаа. Энэ удаагийн “Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-ийн бас нэг онцлог нь агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн шинэчлэлийн асуудлыг тал талаас нь хөндөн ярилцаж тус салбарт цаашид хийх шинэчлэлийг тодорхойлох явдал байсан юм. Хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдааны дараа салбар хуралдаанууд болсон бөгөөд гарсан шийдвэр, дүгнэлтийг зөвлөгөөнд оролцогчид хэлэлцэж, салбарын шинэчлэлийн талаар дор бүрнээ санаа, бодлоо илэрхийлэв. Хоёрдугаар салбар хуралдаан “Нисэх буудлуудын шинэчлэлт, цаашдын чиг хандлага” сэдвээр өрнөсөн юм. Энэ үеэр ИНЕГ-ын НББЗХ-ийн дарга Д.Эрдэнэбаатар “Нисэх буудлуудын шинэчлэл” сэдвээр, ИНЕГ-ын ЗУГ-ын дарга Т.Батжаргал “Монгол улсад ерөнхий зориулалтын нисэхийн зах зээлийн менежментийн тогтолцоог бий болгох нь” сэдвээр, “Чингис хаан” ОУНБ-ын Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Эрдэнэ-Очир “Нисэх буудлын хөгжлийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдоор хэлэлцүүлсэн юм. Илтгэлүүдтэй холбогдуулж шинэ нисэх буудал руу нүүсний дараа одоогийн буудлыг хэрхэн ашиглах вэ, төр, хувийн хэвшлийн түншлэлийг төрөөс хэрхэн зохицуулах вэ зэрэг олон асуудлыг хөндөж, оролцогчид өөрсдийн байр суурийг илэн далангүй илэрхийлсэн бөгөөд энэ бүхнийг тусгасан зөвлөмжийг тус салбар хуралдаанаас “Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-ийн нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.  

 

 

Оруулсан : 2018 3-Р Сар 20

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.