“НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ”-Г НИСЭХ БУУДАЛД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зүгээс МУ-д нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн баярыг тохиолдуулж “Нээлттэй үйлчилгээ” өдөрлөгийг 05 дугаар сарын 21-ний өдрийн 06.00-14.00 цагт нисэх буудлын Олон улсын явагчийн хүлээлгийн танхимд амжилттай зохион байгууллаа. “Чингис хаан” ОУНБ-аас 2018 оныг “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх жил” болгон зарлаад байгаа бөгөөд өмнөө тавьсан эрхэм зорилгынхоо хүрээнд хийж гүйцэтгэсэн, цаашид хийх ажлуудаа зорчигч, үйлчлүүлэгчиддээ “тайлагнах” үүднээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан гэхэд болно. Өдөрлөгийн үеэр “Чингис хаан” ОУНБ-аас гадна тус буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн хяналтын байгууллагууд, үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд болон нисэх буудлын нэмэлт үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг албан байгууллагуудын үйл, ажиллагаа, үйлчилгээг  нисэх буудлын хэрэглэгч болох зорчигч, үйлчлүүлэгчдэд таниулах, сурталчлах арга хэмжээг нисэх буудлын Төлөвлөлт хөгжлийн хэлтсээс хариуцаж зохион байгууллаа.  Мөн Төрийн хяналтын үйлчилгээний байгууллага болох Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харъяатын газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Хилийн 0218-р анги, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК, Голомт банк, ХХБ зэрэг байгууллагуудаас гадна  “Говь”, “Гоёо” зэрэг бэлэг дурсгалын 8 дэлгүүр, “Буянт-Ухаа трейд” ХХК, “Номадс хоспиталики” ХХК, “Сэнтрал Скуэр” ХХК, “Tom N toms” зэрэг 7 кофе шоп, “Мобиком” ХХК, “Монгол шуудан” ТӨХК зэрэг хэвлэл, харилцаа холбоо, шуудан, тээшний баглаа боодлын үйлчилгээний 6 байгууллагын төлөөлөл “Нээлттэй үйлчилгээ өдөрлөгт” оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа. Өдөрлөгийг нээж нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар үг хэлсэн бөгөөд “Чингис хаан” ОУНБ-д үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа нэгдмэл цогц байдлаар зорчигч, үйлчлүүлэгчдэд хүрдэг учраас амжилт, алдаа оноо бүхнээ хамтдаа хуваалцах учиртай гээд “Энэ өдрүүдэд тохиож байгаа нисэхийн баяр бол бас Та бүхний баяр шүү” хэмээн онцолж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсч талархал илэрхийлсэн юм. Өдөрлөгт оролцогч 7 байгууллагад “Чингис хаан” ОУНБ-ын зүгээс “ТАЛАРХАЛ” гардуулсан. Мөн өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирж арга хэмжээнд оролцсон зорчигч, үйлчлүүлэгч нарт чин сэтгэлээсээ талархаж буйгаа нисэх буудлын захирлын зүгээс илэрхийлсэн бөгөөд аян замдаа сайн явахыг ерөөж “Нисэхийн баяр”-ын мэнд хүргэсэн юм.

 

Оруулсан : 2018 5-Р Сар 21

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.