НИСЭХ БУУДЛЫН АЖИЛТНУУД CS БУЮУ ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Япон улсын “Жайка” ОУХАБ-ын зөвлөх Н.Ёшида, Н.Амемия, мөн УБ хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн ахлах зөвлөх Кихара Масатомо нар “Чингис хаан” ОУНБ-ын захирал, нэгжүүдийн дарга, удирдлагуудыг 2018 оны 03 дугаар сарын 14-нд шинэ нисэх буудалд, 03 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд нисэх буудлын нийт ажилтнуудыг  хамруулсан хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “Customer Satisfaction”-ийн 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр Японы “Нарита” болон ОУ-ын бусад нисэх буудлуудад хэрэгжүүлсэн хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбоотой жишээ баримтыг ярьж танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв. Олон улсын жишгээр аливаа нисэх буудлын үүдээр орж ирээд авах үйлчилгээнүүд аль ч улсад адилхан байх ёстой гэж үздэг. Үүнээс тухайн нисэх буудлын талаарх хэрэглэгчийн анхны сэтгэгдэл үүсдэг. Товчхондоо нисэх буудлын үнэлгээ, өрсөлдөх чадвар бол үйлчилгээ гэсэн үг аж. Гэхдээ хэрэглэгч буюу зорчигч, үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээ заавал нүсэр, том агуулгаар бус хамгийн энгийн зүйлээс эхлэх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл өдөр тутамд үзүүлдэг үйлчилгээн дээр тухайн нисэх буудлын үйлчилгээний ажилтны эелдэг харилцаа, хэрэглэгчээ гэсэн чин сэтгэл, тухайн хүнд яг юу хэрэгтэй байгааг мэдрэх зэргээр хүний хүсч байсан үйлчилгээнээс илүү үйлчилгээг үзүүлэх нь CS буюу хэрэглэгчийн сэтгэл ханамж юм байна. Өөрт нь санаа тавьсан үйлчилгээнд ямар ч хэрэглэгч дуртай байдаг байна. Тэгвэл ямар үед хэрэглэгч муу сэтгэгдэлтэй үлддэг вэ? Тухайн нисэх буудлаар анх удаа үйлчлүүлж байгаа хүн танхимд төөрчихсөн явж байлаа гэхэд хамгийн эхэлж таарсан ажилтнаас тусламж хүсэхэд “Би мэдэхгүй. Мэдээллийн ажилтанд ханд” гэсэн хүйтэн хариулт өгвөл “Дахиж хэзээ ч энэ нисэх буудлаар үйлчлүүлэхгүй” гэсэн сэтгэгдэлтэй үлддэг байна.Тухайн хэрэглэгч буюу зорчигч, үйлчлүүлэгчийн хувьд тэрхүү хүйтэн хариулт өгсөн ажилтан өөр хэлтэс, албанд ажилладаг байх гэж боддоггүй, харин нисэх буудлын ажилтан учраас надад заавал туслах ёстой гэж бодож түүнээс үйлчилгээ хүсч байгаа хэрэг юм. Энэ тохиолдол маш түгээмэл байдаг учраас нисэх буудалд ажиллаж байгаа зөвхөн үйлчилгээний ажилтан бус хүн бүр өөр хэлтэс, албанд ажилладаг байлаа ч гэсэн CS-д анхаарах  зайлшгүй шаардлагатай аж.

            Япон улсын “Нарита” Олон улсын нисэх буудлын тухайд төрийн өмчит байгууллагаас хувьцаат компани болсон онцлогтой бөгөөд үйл ажиллагаагаа “CS management”-д тулгуурлаж явуулдаг аж. Мөн CS-ийн удирдах хороог нисэх буудлын захирлаар ахлуулан байгуулсан төдийгүй тус хорооны хурлыг 3 сар тутамд нэг удаа зохион байгуулж, ажлын явцаа дүгнэдэг байна. Ер нь нисэх буудалд байрлаж үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа, хамтын ажиллагаа, дээр нь ES буюу ажилтнуудын сэтгэл ханамж- ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, мөн хэрэглэгч буюу зорчигч, үйлчлүүлэгчийн дуу хоолой зэрэг нь “CS management”-ийг сайжруулах гол хүчин зүйл гэдгийг онцолсон юм. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хувьд CS-ийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд сайн байсан гэж Япон мэргэжилтнүүд дүгнэж байгаа, гэхдээ нисэх буудал доторх тэмдэг, тэмдэглэгээнээс өгсүүлээд анхаарах асуудал бас байгаа, хамгийн гол нь шинэ нисэх буудалд очихдоо тэр бүхнээ засаж сайжруулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. “Чингис хаан” ОУНБ-ын барилга шинэчлэгдэж байгаа учир зорчигч, үйлчлүүлэгчид энэ тал дээр сэтгэл хангалуун байх нь мэдээж, харин тэнд очиж ажиллах ажилтан бүр “шинэ” байхгүй бол CS үр дүнгүй болно. Тиймээс  үүнд одооноос бэлтгэх хэрэгтэй гэдгийг ч сургалтын үеэр Япон зөвлөхүүд чухалчилж байлаа. “Нарита” ОУ-ын нисэх буудлын хувьд зөвхөн CS-ийг сайжруулах тал дээр 2004 оноос хойш 10 гаруй жилийг зарцуулж байгаа аж. 2004-2007 онд нисэх буудлын ажилтнуудаа CS мэдлэг, мэдээлэлтэй болгоход, 2008 оноос хэлтэс, нэгжүүдийг CS-ийн талаар нэгдсэн ойлголттой болгоход, харин хэрэгжүүлж байгаа CS нь дотроосоо бус гаднаасаа яаж харагдаж байгаад 2009 оноос өнөөг хүртэл анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна.

Оруулсан : 2018 3-Р Сар 16

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.