НИСЭХИЙН САЛБАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД “ЧИНГИС ХААН” ОУНБ-ЫН БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөрт зориулсан спортын 6 төрөлт тэмцээн 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж, төрөл тус бүрийн шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба, салбар нэгжүүд, “МИАТ” ХК, “Хүннү эйр” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Геосан” ХХК, “Мэргэ-Ван” ХХК, “А-Жет” ХХК, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 337-р анги зэрэг нийт 16 байгууллагын 500 гаруй тамирчин оролцож авхаалж самбаа, хүч, оюун ухаанаараа өрсөлдлөө. Өнгөрсөн жилийн спортын арга хэмжээний цомын эзэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олны хувьд энэ удаад ч спортын бүх төрөлд бүтэн багаар оролцсон. Мөн ширээний теннисний  тэмцээнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, “А-Жет” ХХК-тай хамтарч зохион байгуулсан юм. Эхний өдөр болсон шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн ЧХОУНБ-ын Аэродромын албаны инженер Г.Уламбаяр мөнгөн медаль хүртсэн бол сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын баг хүрэл медалийн эзэн болсон. Харин системийн аварга шалгаруулах спортын арга хэмжээ хоёр дахь өдрөө сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн, гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилсэн бөгөөд нисэх буудлын баг, тамирчид амжилттай оролцсон юм. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтдаг нисэх буудлын баг, тамирчид маань энэ өдөр оноолт таарсан бүх өрсөлдөгчөө хожиж хэсгээ тэргүүлсэн төдийгүй аваргын алтан медалийн төлөө ГТҮА-ны багтай өрсөлдөөн ихтэй ширүүхэн тоглолтыг хийсэн ч харамсалтай нь хожигдол хүлээж мөнгөн медалийн тавцанд зогслоо.

Бага онооны системээр салбарын шилжих явах цомын эзнээр 48 оноогоор ИНЕГ шалгарч “Шилжин явах цом”, өргөмжлөл, мөнгөн шагнал гардаж авлаа. 57 оноотой “МИАТ” ТӨХК хоёрдугаар байрт удаалж, 64 оноогоор “Чингис хаан” ОУНБ-ын баг 3 дугаар байрыг эзлэв.

 

Оруулсан : 2018 5-Р Сар 17

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.