ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАВ

 

 

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчдөд туслах зорилгоор иргэдийн санаачилгаар эхлүүлсэн сайн дурын хандив, тусламжийн аян хүрээгээ тэлсээр өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа аж.

Энэхүү эх оронч санаачилгыг гаргаж, Онцгой байдлын байгууллага болоод алба хаагчдад сэтгэл санааны дэмжлэг, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж, хандив өргөсөн байгууллага, хамт олон, иргэдийн төлөөлөл болгож дөрвөн байгууллагын удирдлагыг Улсын онцгой комиссын 2017 оны 08-р сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанд урьж оролцуулсан бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд  “ТАЛАРХАЛ” гардуулан өгсөн юм. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирал Д.Сүхбаатар, Захиргаа хүний нөөцийн ерөнхий менежер С.Энхбаатар, Үйлчилгээний ерөнхий менежер Л.Отгонжаргал нар уг “ТАЛАРХАЛ”-ыг Шадар сайд У.Хүрэлсүхээс гардаж авлаа.

 

Өнгөрсөн долоодугаар сард Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нутгуудад гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, түүний харъяа анги, салбарын алба хаагчид маш аюултай хүнд нөхцөлд ажилласан юм. Тиймээс тэдэнд туслах, дутагдалтай багаж, хэрэгслэл, хоол, хүнс авахад нь зориулан иргэд  сайн дурын аян өрнүүлсэн билээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын нийт ажилтнууд ч энэхүү санаачилгыг  дэмжиж байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын аян өрнүүлсэн. Ингээд 7 сая 720 мянган төгрөгийн хандив цуглуулснаа ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нарт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар 2017 оны 07-р сарын 19-нд гардуулан өгсөн юм.

2017 оны 08-р сарын 02-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд 775 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 766.713.056 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны сайтанд мэдээлсэн байна.

Оруулсан : 2017 8-Р Сар 04

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.