ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ЗӨРЧЛИЙН 60 ХУВИЙГ АРИЛГАЖЭЭ

 

-ЗӨРЧИЛ, ДУТАГДЛУУДЫГ БҮРЭН АРИЛГАЖ ДУУССАНЫ ДАРАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАХ ҮЗЛЭГИЙГ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД БАГТААН ХИЙХЭЭР БОЛЖЭЭ-

Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авах Улсын комисс өчигдөр /2017.02.07/ хуралдаж хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ажлууд эхнээсээ хангагдаж байна гэж үзлээ.

Улсын комиссын болоод хяналт шалгалтын ажлын хэсгийн даргаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Нарийн бичгийн даргаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар ажилласан юм. Ингэхдээ чиглэл бүрийн нарийн мэргэжлийн ажилтнуудыг хамруулсан 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр  энэ оны нэгдүгээр сарын 2-17-ны өдрүүдэд газар дээр нь очиж, хяналт, шалгалт хийжээ.

  • Улсын комисс нь ажлын чиг үүргийн хүрээнд
  • Агаарын навигацийн үйлчилгээний хэсэг,
  • Аэродром, авто замын байгууламж,
  • Хил хяналт, тусгай чиг үүргийн,
  • Барилгын хийц архитекторын,
  • Эрүүл ахуй цэвэр бохир усны,
  • Эрчим хүчний хангамжийн,
  • Харилцаа, холбоо мэдээллийн технологи,
  • Механикийн,
  • Тусгай тоног төхөөрөмжийн,
  • Шатахуун хангамжийн,
  • Хөрөнгийн үнэлгээний  гэсэн  11 дэд ажлын хэсэгт хуваагдан ажилласан байна.

Зам тээврийн хөгжлийн сайдын 123 тоот тушаалын удирдамжийн дагуу дээрх Улсын комисс нь  “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Эрчим хүчний тухай”, “Авто замын тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай”, “Газрын тухай”, “Геодези зураг зүйн тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай”, "Цөмийн энергийн тухай”, “Эрүүл мэндийн тухай” , “Иргэний нисэхийн тухай”, “Агаарын зайг нисэхэд ашиглах тухай” Монгол Улсын хуулиуд болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлагуудын хүрээнд хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтад Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын  онгоц хөөрч буух зурвас, явгалах зам, перрон, зорчигч үйлчилгээний барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах авран хамгаалах албаны барилга, ачаа шуудан тээврийн барилга, дулааны зуухны барилга, цэвэрлэх байгууламжийн барилга, усан хангамжийн барилга, цахилгааны үндсэн дэд өртөөний барилга, аэронавигацын систем болон  15 мянган метр инженерийн шугам сүлжээ, 825 автомашины зогсоол, гүүрэн гарц, зам, иж бүрэн шатахуун  сумалгааны гидрант систем зэрэг нийт 31 барилга, байгууламжууд, суурилагдсан тоног төхөөрөмжүүд хамрагдсан байна.

Улсын комиссийн зүгээс илэрсэн зөрчлүүдийг арилгуулах  талаар төслийн нэгж, зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарт үүрэг чиглэл өгчээ. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын  ашиглалтын өмнөх Захиргааны алба дээрх зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгахад хяналт тавин ажиллаж байгаа юм. 

Одоогийн байдлаар илэрсэн зөрчлүүдийн 60-аад хувийг арилгасан, биелэлтүүд нь сайн хангагдаж байгааг харгалзан Улсын комиссын гишүүд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг  ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Гэхдээ комисс зөрчил, дутагдлуудыг  бүрэн арилгаж дууссаны дараа дахин баталгаажуулах үзлэгийг нэгдүгээр улиралд багтаан хийх юм байна.

 

Эх сурвалж: http://www.news.mn

Оруулсан : 2017 2-Р Сар 08

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.