“УРЛАГИЙН ИХ НААДАМ-2017”-Д АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ “ОМОГШИЛ” БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Урлагийн их наадам-2017”-г 2017 оны 11 дүгээр сарын 26-нд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн  “Урлагийн их наадам-2017”-д нисэх буудлын Захиргааны “Хөх тэнгэр”, АШҮА, НХҮА-ны “Цоглог”, ЗҮА-ны “Нисэхийн шонхорууд”, инженерийн албадын /ТМХА, ЦАА, ДСА/ “Эерэг энерги”, АБХА-ны “Омогшил” гэсэн 5 баг мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, хамтлаг зэрэг 6 төрлөөр өрсөлдөж шилдгээ тодруулсан юм.  “Урлагийн их наадам-2017”-ын ерөнхий шүүгчээр МУГЖ Б.Эрдэнэбат, шүүгчээр Хөгжим бүжгийн консерватурын тэнхмийн эрхлэгч Н.Оюун, Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг нар ажиллав. Улс тунхагласны баярын өдөр зохион байгуулагдсан тус тэмцээнийг нээж “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар, ҮЭ-ийн хорооны дарга Б.Энхжаргал нар нийт оролцогч багуудад амжилт хүсч, үг хэлсэн юм. Тус наадамд оролцсон багууд ихээхэн ач холбогдол өгч, төрөл тус бүрт маш сайн бэлдсэн байсан нь шүүгч нарын өгсөн онооны нийлбэр дүнгээс тодорхой харагдаж байлаа. Ингээд уралдвал нэг нь түрүүлдэг хойно шүүгч нарын дэнсэлснээр Шагналын сан өндөр тус тэмцээний тэргүүн байранд АБХА-ны “Омогшил” багийнхан шалгарч 2 сая төгрөг, өргөмжлөл, цомын эзэн болсон бол дэд байрт шалгарсан ТМХА, ЦАА, ДСА-ны инженерүүдийн “Эерэг энерги” баг 1,5 сая төгрөг, өргөмжлөлөөр, гуравдугаар байрт шалгарсан ЗҮА, НХҮА-ны “Нисэхийн шонхорууд” баг 1 сая төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнууллаа. Мөн АШҮА-ын “Цоглог” багийн эрэгтэй найрал дуу, Захиргааны “Хөх тэнгэр” багийн орчин үеийн бүжгийн үзүүлбэр шилдгээр шалгарч нисэх буудлын захирлын нэрэмжит мөнгөн шагналаар шагнуулсан юм.      

Оруулсан : 2017 11-Р Сар 28

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.