В.ХИШИГ-ӨЛЗИЙ: "БҮХИЙ Л АМЬДРАЛАА ХҮНИЙ ТӨЛӨӨ ЗОРИУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙДАГ"

Би мэргэжилдээ хайртай ярилцлагын булан маань энэ удаа “Чингис Хаан” ОУНБ-ын Буянт-Ухаа рестораны технологич В.Хишиг-Өлзийг онцлон, түүний нисэхтэй холбогдох 33 жилийн түүх дурсамжийнх нь талаар ярилцлаа . Таалан болгооно уу.

-Сайн байна уу. Таны ажил тавлаг сайхан уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн, сайн байна уу? Чамд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.
Намайг Ванчигийн Хишиг-Өлзий гэдэг. 1986 онд Политехник сургуулийг нийтийн хоолны үйлдвэр технологичийн ангийг технологич мэргэжлээр төгсөөд анх “Чингис Хаан” ОУНБ-ын Буянт-Ухаа ресторанд орсноос хойш одоог хүртэл 33 жил ажиллаж байна. Энэ хугацаандаа тогооч, ээлжийн ахлагч, технологич, дарга зэрэг ажлыг хийсэн. Одоо бол технологичоор ажиллаж байна. Өдөртөө борлуулсан бүтээгдэхүүнийхээ тооцоог хийдэг. Борлуулалт хариуцдаг гэсэн үг.
-Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
Би жаахан байхдаа хоол их сонирхдог байсан. Гоё торт хийх юмсан, идэх юмсан гэж боддог байсан. Намайг жаахан байхад дугуй том торт их ховор, жижигхэн пирож, жижиг торт Оросоос ирдэг байлаа шүү дээ.
-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Тогооч мэргэжлийн үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?
Миний мэргэжил бол байнга хүнийг сайхан хоол ундаар дайлдаг, хүнийг баярлуулдаг. Тийм болохоор би энэ мэргэжилдээ их дуртай. Хүмүүс зааланд баяр хөөртэй, сайхан хоол байна баярлалаа гэж хэлэхэд их баярладаг.
-Гэрийн эзэгтэй хүн бүр тогооч байдаг. Ажил дээрээ ч тэр гэртээ ч тэр хоол хийхэд ямар байдаг вэ?
Мэдээж айлын эзэгтэй хүн болсон хойно ямар ч тохиолдолд гэртээ очиж хоолоо хийнэ л дээ. Мэргэжилдээ дуртай болохоор хоол хийхээс ер төвөгшөөдөггүй шүү.
-Хүн юу идэж байна түүнийхээ бүтээгдэхүүн нь гэж ярьдаг шүү дээ. Хоол үйлдвэрлэл дээр хамгийн их анхаарууштай зүйл нь юу байдаг вэ?
Хоолны эрүүл ахуйн байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Би 1986 оноос 33 жил ажиллахад манай хамт олон хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангах тал дээр нэлээн сайн анхаарч ажилласан. Янз янзын ноцтой зөрчил дутагдал гарч байсангүй. Бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахаас эхлээд хоол хүнсний аюулгүй байдал яригддаг. Тухайн ирж байгаа бараа бүтээгдэхүүний тухайлбал мах гэхэд шинжилгээний бичиг нь аль нутгаас, тэр бүү хэл аль малчны сууриас бэлтгэсэн байна вэ гэдгийг маш сайн анхаарч шинжилгээний бичгийг нь үздэг. Тэгээд хоол үйлдвэрлэх хүртэл эрүүл ахуй шаарддаг.
-Хамт олныхоо талаар танилцуулаач?
Манайх 1986 онд анх байгуулагдсан. Анх 3 хэсэг байсан. Нэгдүгээр давхарт гуанз хоёрдугаар давхарт кафе, гуравдугаар давхарт ресторан гэсэн 3 нэгжтэй байлаа. Манай хоол үйлчилгээний албаныхан бол нэг зорилгын төлөө , бие биеэ хүндэтгэсэн, нийтэч, тийм сайхан хамт олон байдаг. Одоо ресторанд нийт 17 хүн ажиллаж байна.
-Танай рестораны бусад ресторанаас ялгагдах онцлог нь юу байдаг юм бол?
Манайхаар ИНЕГ –ын харьяа алба салбаруудын ажилтан албан хаагчид, “Чингис Хаан” ОУНБ-аар үйлчлүүлж буй зорчигч, угтан авагч, үдэн гаргагчид ихэвчлэн үйлчлүүлдэг. Тийм ч болохоор бид байнгын бэлэн байдалд 24 цагаар ажилладаг. Өөрөөр хэлбэл ямар ч үед үйлчлэхэд, хоолоо хийхэд бэлэн байдалтай ажилладаг.
-Удахгүй Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт ойн баяр болох гэж байна. Танай албаар сүүлийн үеийн сонин сайхан юу байна?
Манайд нисэх хүчин үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндийг тохиолдуулан манай хамт олон уралдаан зарласан. Тогооч нарын дунд хэн нь амт чанар сайтай, олон нэр төрлийн хоол хийж байна гэдэг тэмцээн, туслах ажилчдын дунд хэн нь үйлчилгээ сайжруулах чиглэлээр ажил санаачилж хийж байна вэ гэдэг тэмцээн зохиосон. Бүгд маш идэвхтэй оролцсон. Үүнд манай тогооч Туул маш олон нэр төрлийн хоолыг өөрөө санаачилж хийсэн. Хийсэн хоол нь үйлчлүүлэгчдэд сайн хүрч, талархал хүртэж, үйлдвэрлэлд нэвтрээд , тухайн бүтээгдэхүүн нь борлуулалтын өндөр орлого олсон байгаа.
-Ярилцлагын сүүлчийн асуултыг танд үлдээе?
Би энэ намар өндөр насны тэтгэвэртээ гарах гэж байгаа. Насаараа энэ сайхан газар ажилласандаа сэтгэл хангалуун байна. Улсад хөдөлмөрлөх насаа, хүч хөдөлмөр, цаг заваа хоолны төлөө, үйлчлүүлэгчдийнхээ төлөө зарцуулсандаа маш их баяртай байна.
Ингээд удахгүй болох нисэх хүчин үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндийг ИНЕГ-ын нийт ажилтан албан хаагч, “Чингис Хаан” ОУНБ-ын хамт олон түүний дотор нийтийн хоол үйлчилгээний албаны хамт олондоо хүргэе. Та бүхэндээ хайртай шүү гэж хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баярлалаа.

Оруулсан : 2019 5-Р Сар 03

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Санал,Гомдол,Талархал

Хүлээн авах утас: +976 11 283200, +976 11 1900-1980

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.