ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ “ЧИНГИС ХААН”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оны ажлын анхны өдрөө иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай танилцаж эхлүүлэв. Тэрээр 01 дүгээр сарын 02-нд УБХШНБ-ын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай эхлээд танилцсан юм. Харин дараа нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажилласан бөгөөд нисэх буудлын удирдлагуудтай уулзсан юм. Түүнийг тус нисэх буудлын Техник, үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирал Д.Сүхбаатар, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Эрдэнэ-очир болон ерөнхий менежерүүд, хэлтэс, албадын дарга нар угтаж авсан юм. Уулзалтын эхэнд нисэх буудлын үйл ажиллагааны өнөөгийн байдал, ажлын онцлог, хүрсэн амжилт, 2017 онд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд зэргийг өмнөх онуудтай харьцуулсан статистик тоо баримттайгаар Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Эрдэнэ-Очир танилцуулав. Мөн тус нисэх буудлын хувьд цаашид шийдвэрлэвэл зохих тулгамдаж байгаа томоохон ямар асуудал байгаа талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд дэлгэрэнгүй тайлбарласан юм. Нисэх буудлын хувьд 2018 онд хийж гүйцэтгэх хамгийн чухал ажил бол Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу нүүх бэлтгэл ажлыг хангахад чиглэж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ үеэр онцоллоо. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ шинэ нисэх буудал руу нүүх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсантай холбогдуулж үүнд тусгагдсан зарим зүйлийг албаны хүмүүсээс асууж тодруулсан юм. Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өдөр тутамдаа хэвийн явуулж өдий зэрэгт хүргэсэн, мөн 2017 онд түүхт 60 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн нийт ажилтан, албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. Түүнчлэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг 2018 онд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу нүүлгэхтэй холбогдуулж зарим үүрэг, чиглэлийг ажил хариуцсан хүмүүст өгсөн. Тэрээр, “Нүүх бэлтгэл ажлыг иргэний нисэхийн салбарын байгууллагууд тухайлбал, ЧХОУНБ, авиа компаниуд дотооддоо тус тусдаа ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа нь сайн хэрэг ч эдгээрийг ИНЕГ-т төвлөрүүлж зангидсан нэг том ажлын хэсгийг ойрын үед яаралтай байгуулах, “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд одоо ажиллаж байгаа ажилтнуудын ажлын байрыг хадгалах, тэднийг сургаж, дадлагажуулах ажлыг шинэ нисэх буудлынхантай хамтарч нарийн зохион байгуулах хэрэгтэй.” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм. 

Оруулсан : 2018 1-Р Сар 03

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.