CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

Ulaanbator, Khan-Uul discrit

БУЯНТ-УХАА ДАХЬ ХИЛИЙН 0218-Р АНГИ

Зорчигчдын анхааралд:

Эрхэм зорчигч таныг Монгол Улсын хилээр нэвтрэхэд тань мэдээлэл болгон доорх хууль эрх зүйн мэдээллийг хүргэж байна. Хэрэв та бидэнтэй холбоотой асуудлаар лавлах зүйл байвал 11-283219, 89220218 дугаараас лавлана уу.

ТАНИЛЦУУЛГА

Хилийн "Буянт-Ухаа" олон улсын агаарын замын боомт нь өнөөг хүртэл түүхэн цаг хугацаанд төр, ард түмэндээ өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхт анги юм. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Хилийн тухай хууль хэрэгжиж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийг, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр шалган нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг сахиулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн, харилцан ажиллагаатай хил хяналтын болон агаарын тээвэрлэгч компаниудтай нягт хамтран ажиллаж, хоногт дунджаар 28-35 агаарын хөлөг, 4000 орчим зорчигчийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нэг. ''МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ" /2016.12.28/

17 дугаар зүйл. Улсын хилийн боомт дээр ажиллах хяналт шалгалтын байгууллага

17.2 Зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтод тотоосон замаар нэвтрэх бөгөөд улсын хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид шалгуулах үүрэгтэй.

Хоёр. " ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2017.03.03 А/49 /

1.1 Энэ журмын зорилго нь хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1 2 Энэ журам нь гадаадад зорчих Монгол Улсын иргэн 18 нас хүртэлх хүүхдэд хамаарна.

Улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа

2.1 Хүүхдийг хил нэвтрэх эрхийн баримт бичгээс гадна дараахь баримт бичгийн аль тохирохыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд зөвхөн Монгол Улсаас гарах чиглэлд хамаарна. 2.1.1 Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/ 2.1.3 Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 2.1.4 Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн/ зөвшөөрөл; 2.2 Энэ журмын 2.1.3-д итгэмжлэлд хүүхдийн өөрийнх нь болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хавсаргасан байна. Тухайн хүүхдийн эцэг эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна. 2.5 Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна. Энэ тухай хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан хилээр гарах үед тухайн этгээдэд сануулна.

Гурав. "МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХЖУРАМ /ХХЕГ-ын даргын 2017.05.29 А/131/

1.1 Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг хилийн асуудлаар болон иргэд харилцан зорчих нөхцлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна. 2.7 Монгол Улсын болон гадаад улсын төр, засгийн тэргүүн, хүндэт зочид төлөөлөгчид, тэднийг дагалдан явагсад, дипломат ласпорт бүхий зорчигчдыг улсын хилээр дараалал харгалзахгүй шалгаж нэвтрүүлнэ. 2.12 Хил нэвтэрсэн тэмдэглэлийн зөрүүтэй байдал үүсгэхгүйн тулд хоёр ба түүнээс дээш төрөл, тооны паспорт эзэмшдэг, эсхүл давхар иргэншилтэй иргэнийг өмнө хил нэвтэрсэн паспортаар шалгаж нэвтрүүлэх ба энэ нь зөвхөн дараалсан хоёр удаагийн хил нэвтрэлт /Монгол Улсын иргэн бол гарах, орох чиглэлд, гадаадын иргэн бол орох, гарах чиглэлд /-д хамаарна. 2.13 Шарил, чандарыг цагдаагийн байгууллагын болон дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, шүүх эмнэлгийн дүгнэлт, хил нэвтрэх эрхийн баримт бичгийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх ба Монгол Улсын иргэн бол хил нэвтрэх эрхийн баримт бичигт "Хүчингүй" тэмдэглэл хийнэ.

Дөрөв. "МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ" /ЗГ-ын 2016.2.29 126/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэ журмын зорилго нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт (цаашид “энгийн гадаад паспорт" гэх) олгох, ззэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.2 Энгийн гадаад паспорт олгохтой холбогдсон үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө. 1.3 Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Энгийн гадаад паспортыг эзэмших болон түүний хүчинтэй байх хугацаа

3.1 Энгийн гадаад паспортыг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэнд олгоно. 3.2 Энгийн гадаад паспорт 5,10 жилйин хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байна. 3.3 Энгийн гадаад паспортыг 16 хүртэлх насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгоно. 3.4 Монгол Улсын иргэн хоёр хүртэлх энгийн гадаад паспорт зэрэг эзэмшиж болно. Үндэсний гадаад паспортыг хадгалах 6.1 Энгийн гадаад паспортыг эзэмшигч өөрөө хадгална.

Бусад

8.3 Энгийн гадаад паспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тотоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.>

Тав. "ЗОРЧИГЧИЙГ ЦАХИМ ГАРЦААР УЛСЫН ХИЛ НЭВТРҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ" /ХХЕГ-ын даргын 2017.11.20 А/260/ Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд шаардагдах мэдээллийг бүртгэх, баталгаажуулах зорилгоор хилийн хуудсыг ашиглаж, хэвлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Хилийн хуудсыг ашиглах

2.1 Хилийн хуудсыг дараахь зорчигчоор бөглүүлнэ. 2.1.1 Хилийн орох хуудсыг Монгол Улсад зорчин ирж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсаас Монгол Улсад буцах үнэмлэхтэй, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, гадаад улсын цагдаагийн болон цагаачлалын байгууллагын бичгээр зорчин ирж байгаа Монгол Улсын иргэн; 2.1.2 Хилийн гарах хуудсыг харьяалалгүй хүн, Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичгээ үрэгдүүлсэн буцах үнэмлэхтэй гадаадын иргэн; 2.6 Зорчигч хилийн хуудсыг агуулгын дагуу тод, гаргацтай бүрэн бөглөөгүй тохиолдолд баримт бичгийн шалгагч ахин бөглүүнэ. Шаардлагатай тохиолдолд хилийн хуудсан дээр тухайн зорчигчийн холбоо барих утасны дугаар, эрхэлдэг ажил зэрэг мэдээллийг нэмэлтээр тэмдэглэж болно. 2.7 Зорчигчийн эрүүл мэндийн болон боловсролын байдлаас шалтгаалж хилийн хуудсыг хамт яваа асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр бөглүүлнэ. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй явсан тохиолдолд хилийн хуудсыг баримт бичгийн шалгагч бөглөж болно.