CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

Ulaanbator, Khan-Uul discrit

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРЫН БУЯНТ-УХАА ДАХЬ ГАЗАР

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД:

Утасны дугаар: +976-11285502 Мэдээлэл авах: http://immigration.gov.mn.

Гадаадын иргэн харьяатын газар нь Монгол улад зорчих гадаадын иргэнд виз олгох, иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих чиг үүргийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Төв аймагт оршин сууж буй гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.

ХИЛИЙН БООМТ ДЭЭРЭЭС ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХ

Монгол Улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ, Консулын газар /КГ/ болон Гадаадын иргэн, Харьяатын газар /ГИХГ/-аас олгодог “Виз”, “Визийн зөвшөөрөл” болон “Оршин суух зөвшөөрөл /ОСЗ/” гурав нь тусдаа ойлголт юм. Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм. Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Монгол Улсад 90 хүртэл /B, H, J, A, O, S ангилалтай/ хоног байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/

2.Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт

3.Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/

4.Жуулчин урьсан тохиолдолд аяллын хөтөлбөр, нислэгийн тийзийн хуулбар /ирэх, буцах/

5.Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /Нэг хүн/

Визийн төлбөрийг гадаадын иргэн хилээр нэвтрэхдээ төлнө.

Монгол Улсад 90-ээс дээш хоногийн байх хугацаатай оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнийг урихад дараах оршин суух зөвшөөрлийн ангиллаас сонгоно уу.

АЛБАН ХЭРГЭЭР

A-2 Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэн

ГЭР БҮЛИЙН ЗОРИЛГООР ОРШИН СУУХ

GB-1 Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн GB-2 Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд GB-3 Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд GB-4 Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ

HG Хөдөлмөр эрхлэх гадаадын иргэн SH Шашны байгууллагад ажиллах гадаадын иргэн O Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэн

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

T Хөрөнгө оруулах гадаадын иргэн СУРАЛЦАХ S Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэн

ХУВИЙН ЗОРИЛГООР ОРШИН СУУХ

H-1 Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн H-2 Монгол Улсын иргэнээс төрсөн 16-аас дээш насны гадаадын иргэн H-5 Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэн

ГАДААДЫН ИРГЭНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох

Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах

Тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх Тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах

Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших

Хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа