CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

Ulaanbator, Khan-Uul discrit

ТЭЭШ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ТЭЭШ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ

1.1 Зорчигч нь 1-р давхарт байрлах жижүүрийн ажилтантай уулзаж, тээш хадгалуулах тухайгаа мэдэгдэнэ.

1.2 Зорчигч үйлчилгээний албаны жижүүр нь хадгалуулах тээшний эзнийг байлцуулан Аюулгүй байдлын үзлэгийн рентген туяаны аппратаар шалгуулж, үзлэгт орсон тухай наалтыг нааж Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтад авна.

1.3 Тээш хадгалуулагч нь зорчигчийн тийз, хүчин төгөлдөр хугацаа бүхий Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорттой байх шаардлагатай.

1.4 Тээш хадгалуулагч нь Зорчигч үйлчилгээний албаны жижүүрт тээшийг хүлээлгэн өгсөн бүртгэлд гарын үсэг зурж, дараах бичиг баримтыг авна.

- Тээшинд зүүсэн дугаар бүхий зүүлтийн 1 хувь

- Төлбөр төлсөн тасалбарын 1 хувь /Тасалбарт тээшний эзний овог нэр, регистрийн дугаар, хадгалах өдрийн хугацаа, төлбөрийн хэмжээг заасан байна./

ТЭЭШ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

2.1 Хадгалуулсан тээшийг буцаан олгоход, зөвхөн анх хадгалуулсан хүнд нь олгох бөгөөд энэ үед түүний бичиг баримт, тээшний хадгаламжийн зүүлт, төлбөр төлсөн тасалбар зэргийг тулгаж үзсэний үндсэн дээр буцаан олгогдоно.

2.2 Тээш хадгалуулагч, тээшээ бүрэн бүтэн авсан эсэх талаар гарын үсэг зурж, Зорчигч үйлчилгээний албаны жижүүр дэлгэрэнгүй бүртгэлд бичнэ.

ХОРИГЛОХ ЗҮЙЛСЫ

3.1 Аюулгүй байдлын үзлэгт хамрагдаагүй тээшийг хадгалалтад өгөх /авах/.

3.2 Тээш хадгалуулах хүний бичиг баримт зөрчилтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байх үед үйлчлэх.

3.3 Хадгаламжид өгч буй тээшинд агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон эд зүйлс /шингэн бодис/, амархан муудах хэлбэр дүрс, шинж чанараа алдах болон хурц үнэр бүхий бараа материал байлгахыг тус тус хориглоно.