
НИЙТ АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД
ИНҮТ-ийн Гамшигаас хамгаалах түр штаб өнөөдөр хуралдаж Ковид-19 цар тахлын дотоод халдварлалт өндөр байгаатай холбогдуулан ажлын байранд ажилтнуудын 30 хүртэл хувийг хуваарийн дагуу ажиллуулах шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс мөрдөж ажиллах юм.
Ажилтан онлайнаар, зайнаас ажиллах үедээ ажил цалгардуулахгүй байх, олон нийтийн газраар зорчилгүй халдвар, хамгаалалтын дэглэм чанд мөрдөх, ажлын байранд эрсдэл учруулахаас урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.
Түүнчлэн ажлын байранд амны хаалт тогтмол зүүж гараа ариутгах, хоёроос дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч ажиллана уу. Хэрэв цар тахлын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн, хавьтагчаар бүртгэгдсэн тохиолдолд харьяалах нэгжийн даргадаа мэдэгдэж ажлын байранд ирэхгүй байх, өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авч шинжилгээнд заавал хамрагдах, хариу сөрөг гарсан тохиолдолд ажлын байранд ирэх шаардлагатайг сануулж байна.
ИНҮТ-ИЙН ГАМШИГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ