• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

ХАНДИВ ӨРГӨСӨН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засах амралтын захиргаа, санхүүгийн хэсгийн ахлах нягтлан бодогч Д.Цэцэгбаярын зээ хүү 8 настай Б.Түвшин хүү маань 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын АНОН эмнэлэгт хагалгаанд орж биеийн байдал маш сайн байгаа тухай баярт мэдээг дуулгалаа.
Б.Түвшин хүүд сэтгэлийн гараа сунган хандив өргөсөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлынхаа нийт хамт олонд баярласан талархсан сэтгэлээ хүүгийн гэр бүлээс илгээж байна. Хандивын аянд нэгдсэн та бүхэндээ маш их баярлалаа.

Бусдад өгсөн буян тань
Буцаад ирэхдээ
Бороо шиг асгаран
Бумаар үржигдэх болтугай.

Дээш