• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

/”Буян-Ухаа” нисэх буудлын ашиглалтын хэсгийн Аэродром, үйлдвэрлэл зохицуулалтын тасгийн Аэродромын хяналтын зохицуулагч инженер/
Байгууллагын нэр: Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын харъяа “Буянт-Ухаа” нисэх буудлын ашиглалтын хэсэг

Ажлын байрны нэр: Аэродром, үйлдвэрлэл зохицуулалтын тасгийн Аэродромын хяналтын зохицуулагч инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Аэродромын элементүүдийн ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих, аэродромын хөдөлгөөний бүсэд үйлдэгдэж буй аливаа хөдөлгөөнийг хянах, зохицуулалт хийх, элементүүдийн бэлэн байдалтай холбоотой мэдээллийг боловсруулах чиг үүргийг гүйцэтгэнэ.

Боловсрол: Дээд боловсрол, Бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил: Аэродромын инженер, Барилга авто замын инженер.

Мэргэшил:

  1. Аэродромын ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх
  2. SAAB автомашин ажиллуулах сургалтад хамрагдаж сертификат авсан байх.
  3. Хөдөлгөөнт бүсэд тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэх сургалтад хамрагдаж эрх авсан байх.

Туршлага: Иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.

Бүрдүүлэх материал:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
• Төрийн албан хаагчийн анкет;
• Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/, эсхүл төрийн үйлчилгээний цахим машины лавлагаа /сүүлийн 30 хоногийн дотор авсан байх/;
• Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан байх/;
• Сургалт, дамжаа төгссөн үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
• Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл лавлагаа;
• Өмнө нь хөдөлмөр эрхэлж байсан байгууллагын тодорхойлолт /албан хэрэг хөтлөлтийн стандарт хангасан байх/;

Материал хүлээн авах:
2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 08:00 цагаас 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цагийн хооронд buyant-ukhaa@airport.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70049987
Сонгон шалгаруулалтын хуваарь: Материалын шаардлага хангасан хүмүүст утсаар мэдэгдэн сонгон шалгаруулалтыг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд “Буянт-Ухаа” нисэх буудлын хурлын өрөөнд 3 үе шаттайгаар зохион байгуулна.

  1. Ерөнхий шаардлага: Диплом /Голч дүн 2.4-өөс дээш байх шаардлагатай/, дипломын ажлын бүтээл, англи хэлний түвшин, туршлага мэргэшсэн байдал.
  2. Мэргэжлийн шалгалт: Мэргэжлийн ур чадварын шалгалтыг бичгийн буюу тестээр авна.
  3. Ярилцлагын шалгалт: Бүтээл дипломын танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэл эрмэлзлэлийг танилцуулах ярилцлагаар авна.
    Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу.
Дээш