• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АВРАХ, ГАЛ УНТРААХ АЛБАНЫ ЖОЛООЧ, ГАЛ СӨНӨӨГЧ-АВРАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Ажлын байрны нэр: Жолооч, гал сөнөөгч-аврагч
Ажлын байрны үндсэн зорилго: Агаарын хөлгийн гал ослын үед бие бүрэлдэхүүнийг заасан цэгт түргэн шуурхай, осолгүй хүргэх, гал унтраах зориулалтын автомашины тоног төхөөрөмжийн байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахад оршино.
Мэдлэг, боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш

Ажлын туршлага: Гал унтраах байгууллагад галын машины жолоочоор 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Тавигдах шаардлага: Гал унтраах төрөл мэргэжлийн алба хаагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх, жолооны Е ангилалтай байх, албан тушаалын тодорхойлолтод заасан бусад шаардлагууд, багаар ажиллах чадвартай, хувь хүний зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, цаг сайн баримталдаг байх,
Бүрдүүлэх материал: Анкет /Төрийн албан хаагчийн анкет зурагтай/, ажилд орохыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх, мэргэжлийн диплом, сертификат, мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гурван үеийн намтар, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, ажлын мэдлэг туршлагын талаарх ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Холбоо барих: “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, 412 тоот өрөө, Харилцах утас: 71-283258, 71-283015

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цаг хүртэл

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ

Дээш