• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

ИНЕГ-ЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБЫН ХУРЛЫН ШИЙДВЭР

ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 5 дугаар хурал хоёрдугаар сарын 16-ны өдөр боллоо.

Хурлаар улсын хэмжээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцалж, Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан, нийт ажилтнуудыг ажлын байранд хэвийн горимоор ажиллуулах, ажлын байранд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүх, гараа ариутгах, өрөө тасалгааг агааржуулах, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг долоон чиглэл бүхий шийдвэр гаргалаа. Шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Дээш