• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИЙГ БАТАЛЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22 зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний  өдөр хүртэлх олон улсын нислэгийн цагийн хуваарийг баталлаа.

Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хамтын ажиллагааны томоохон дэмжлэг болдог.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хурлаар талууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх, 2022 оны төлөвлөгөө гаргахад олон улс, орон нутгийн нислэгийн хуваарь чухал ач холбогдолтойг мэдэгдэж байсан юм.

Жич: Ковид-19 цар тахлаас шалтгаалан хилээ хаагаад байгаа БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Гуанжоу, Тянжин, Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, БНСУ-ын Бусан зэрэг чиглэл нь хил нээгдэж, хориг арга хэмжээ цуцлагдсан тохиолдолд нислэг үйлдэгдэнэ.

Дээш