• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын удирдлагууд агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч, уулзлаа.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын удирдлагууд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч, уулзлаа.
Тус уулзалтаар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын өнөөгийн байдал, нөөц бололцоо, үйл ажиллагаа, цаашдын ашиглалтын талаар тус нисэх буудлын дарга Л.Отгонжаргал танилцуулсан бөгөөд агаарын тээвэрлэгч байгууллагуудад тулгарч буй асуудлууд, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар саналуудыг хэлэлцлээ.

Мөн агаарын тээвэрлэгч байгууллагуудаас “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дэргэдэх агаарын тээвэрлэгч байгууллагуудын зөвлөл байгуулах санал гарсан бөгөөд тус нисэх буудлын дарга энэхүү саналыг хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийлэв.
Уулзалтад дараах байгууллагуудын төлөөлөл оролцсон. Үүнд:
“МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач шинэ” ХХК, “Монголиан Эйрвэйс” ХХК, “Монголиан Эйрвэйс Карго” ХХК,“Скай Жет” ХХК, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р анги, Монголын нисэхийн академи.

Дээш