
Өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ханш нээх өдөр тохиож байна. Байгаль дэлхий сэрж, амьтад ичээнээсээ гарч, өвсний үндэс хөдлөн амь орох бөгөөд газар шороо гүйцэд гэсч, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цагийн эхлэлийн өдөр гэж үздэг энэ сайн өдөр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол боллоо.