• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд Буянт-Ухаа ОУНБ-ын ажилчдад санхүүгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын навигац, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын ерөнхий менежер П.Ганболд,  менежер Б.Ганхуяг,   Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга С.Нацагдорж, Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын дарга Б.Батхишиг нар өнгөрсөн 5 жилийн орлого зарлага болон иргэний нисэхийн одоогийн эдийн засгийн байдлын талаар Буянт-Ухаа ОУНБ-ын ажилтнуудад танилцуулж, санал хүсэлт сонсох уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. 
Ажилтнуудын хувьд ажилчид хэмнэлтийн горимд ажиллаж байгаа,  илүү цагийн цалинг тооцуулж авахгүй байгаа тул  цалин хасахгүй байхыг хүсээд харин дарга нарыг утасны төлбөр, бензины талон, болон бусад хангамж авдаг бол өөрсдөөсөө хэмнэлтийг эхлэх хэрэгтэй гэсэн санал санаачлагуудыг гаргав.
Мөн тус хэлэлцүүлгийн үеэр Буянт-Ухаа ОУНБ-ын дарга Л.Отгонжаргал тус нисэх буудлын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөөний талаар нийт ажилчдад танилцуулга хийв.
ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудын ажилтнуудтай хийх уулзалт өнөөдөр дуусч, энэ хугацаанд ажилтнуудын гаргасан саналыг удирдлагын багаар хэлэлцэн, цаашид ямар байдлаар ажиллах төлөвлөгөөг гаргах юм.
 
 

Дээш