• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

“Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын дэргэдэх агаарын тээвэрлэгчдийн албан бус зөвлөл” хуралдлаа

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн А/32 дугаар тушаалаар “Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын дэргэдэх агаарын тээвэрлэгчдийн албан бус зөвлөл” байгуулагдсан бөгөөд тус зөвлөлийн анхны хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү хуралдаанаар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал болон агаарын тээвэрлэгчдэд тулгардаг асуудлуудын талаар хэлэлцсэн бөгөөд цаашид хэрхэн хамтран ажиллах цар хүрээг тодорхойлоход өндөр ач холбогдолтой зөвлөгөөн болж өндөрлөлөө. Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд нислэгийн эрчимжилтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаа болон хүндрэлтэй байгаа салбар нэгжийн талаар хэлэлцсэн бөгөөд дараах сэдвүүдийг хөндсөн:

  • Нислэг үйлдвэрлэлийн мэдээлэл, гарсан үл тохирол
  • “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын шинэчлэгдсэн үнэ тариф
  • “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал болон агаарын тээвэрлэгч байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээ
  • Ерөнхий зориулалтын нисэхийн үндсэн тодорхойлолтын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Зөвлөгөөнд дараах байгууллагуудын төлөөлөл оролцсон. Үүнд:

Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Ерөнхий зориулалтын нисэхийн алба, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р анги, Зэвсэгт хүчний 303-р анги, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач шинэ” ХХК, “Монголиан Эйрвэйс” ХХК, “Монголиан Эйрвэйс Карго” ХХК болон “Монголын нисэхийн академи” ХХК.

Дээш