• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

Нарны цахилгаан станц 48,632 квт эрчим хүч үйлдвэрлэн 6’808’480 төгрөгийн хэмнэлт гаргав.

Япон улсын буцалтгүй тусламжаар ИНЕГ, Буянт Ухаа Олон улсын нисэх буудлын хамгаалалттай хашаанд баригдсан 443кВт нарны цахилгаан станц нь 2012 оны 10-р сараас бүрэн хүчин чадлаараа ашиглагдаж эхэлсэн.Энэ станц нь төвийн сүлжээ буюу хангагч байгууллага болох УБЦТС ТӨХК-ны станцтай зэрэгцээ горимоор ажилладаг. Өөрөөр хэлбэл төвийн сүлжээнээс авах ЦЭХ (цахилгаан эрчим хүч) нь нарны цахилгаан станцын гаргаж байгаа хэмжээгээр багасдаг бөгөөд тэр хэмжээгээр ЦЭХ-ний төлбөрийг хэмнэдэг.

Тус нарны цахилгаан станцын ашиглалтыг ТХҮА-ны ГСЦХ (Гэрэл Суулт Цахилгааны Хэсэг)-ийн Хуваарилах сүлжээний тасаг хариуцан ажиллаж батлагдсан хуваарийн дагуу үзлэг шалгалт, техник үйлчилгээг нь хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэг гэмтэл сааталгүй хэвийн ажиллаж байна.

2022 оны 4 сарын 25-ны өдрийн байдлаар 6’808’480 төгрөгийн хэмнэлт гаргасан байна.

Дээш