
Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 65 жилийн ойг тохиолдуулан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Иргэний нисэхийн нэрэмжит “Буянт-Ухаа” төгөлд бүх нийтээр мод тарих өдөр буюу өнөөдөр ИНЕГ, ИНҮТ болон харьяа газар, нэгжүүд, Буянт Ухаа Олон улсын нисэх буудлын ажилтнууд “Буянт-Ухаа” төгөлд мод тарилаа.
“Нэг ажилтан-Нэг мод” хандивын аянг Буянт Ухаа Олон улсын нисэх буудлаас маш амжилттай зохион байгуулж ИНЕГ, ИНҮТ болон харьяа газар нэгжүүдийн удирдлага, хамт олон идэвхитэй оролцож, 20 сая төгрөг, 100 гаруй модны суулгац цугласан байна.