• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн конгресс-2022” мадрид хотноо болж байна

Иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллага /CANSО/-аас Иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллага (CANSO), Нислэгийн хөдөлгөөний удирдлагын холбоо (ATCA)-тай хамтран явуулдаг олон улсын нислэгийн хөдөлгөөний менежмент /ATM/-ийн томоохон арга хэмжээний нэг болох “Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн конгресс–2022” /World Air Traffic Management Congress 2022/ олон улсын хурал Испанийн Хант Улсын Мадрид хотноо 2022 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээ нь өмнөх жилүүдийн адил CANSO-ийн гишүүд орнууд болон тус салбарт хамтран ажилладаг байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ бренд бүтээгдэхүүн бий болгох, гэрээ хэлцэл байгуулах, үйлчилгээгээ сурталчлах түүнчилэн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх боломжийг олгохыг чухалчилж байна.

Мөн CANSO-гийн дээд хэмжээний шийдвэрлэх уулзалт нь салбарын гол асуудлуудыг шийдвэрлэхэд тус байгууллагын гүйцэтгэх удирдлагууд болон шийдвэр гаргагчдын шинэ санаа гарган дэвшүүлэх өвөрмөц платформ болж өгдөг.

CANSO-ийн 26 дахь удаагийн чуулга уулзалтаар CANSO-гийн гишүүд CANSO-гийн өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, амжилтыг дүгнэн, байгууллагын цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлэн, байгууллагын гишүүн болох ач холбогдол, ашиг тус гишүүдэд хүрч байгаа талаар хэлэлцэх болно.

Эх сурвалж: https://canso.org/event/canso-in-madrid-2022/

Дээш