• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

Түрээслэгч сонгон шалгаруулах зарлал

 

Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах урилга

Огноо:  2022  оны 06 дугаар сарын 24-ний өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд байр  талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 51 дүгээр тогтоолыг үндэслэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд  нийт 3803.72 м.кв байр талбайг үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчдийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Шалгаруулалтад оролцогч  иргэн, хуулийн этгээд нь 2022 оны 07 дугаар сарын 08–ны өдрийн 10.00 цагаас өмнө “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 4 давхарт 403 тоотод материалаа битүүмжлэн материалын жагсаалтын /дугтуйны гадна талд бичсэн/ хамт ирүүлсэн байна.

  1. Түрээслүүлэх байр талбайн танилцуулга

 

Түрээслүүлэх талбайн нэршил, чиглэл Талбайн хэмжээ  

Байршил, тайлбар

 

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 1 давхарт

 

 

1

 

Түрээслүүлэх талбай

 

318 м.кв

Нисэх буудлын 1 давхарт / хэсэгчилэн түрээслэж болно/
 

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 2 давхарт

 

 

2

 

Түрээслүүлэх талбай

 

1078.2 м.кв

Нисэх буудлын 2 /хэсэгчлэн түрээслэж болно /
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 3 давхарт
 

3

 

Түрээслүүлэх талбай

 

878.2 м.кв

Нисэх буудлын 3 давхарт /хэсэгчлэн түрээслэж болно/
 

4

Ачаа, шуудангийн үйлчилгээний зориулалтаар  

1529,3 м.кв

 

Карго терминалын байранд /хэсэгчлэн түрээслэж болно/

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа  

2022 оны 07 дугаар сарын 08-ны 10.00 цагаас өмнө

Материал хүлээн авах хаяг УБ хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал, 4 давхар 403 тоот
Материал нээх хугацаа, хаяг байршил  “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал, 2 давхар,  Онцгой байдлын хурлын танхим

2022 ны 07 дугаар сарын 08-ны 11.00 цагт нээнэ.

Нэг сард 1 м2 талбай түрээслэх үнийн доод хэмжээ /НӨАТ ороогүй / Эд хөрөнгө түрээслүүлэх 1м.кв  талбайн түрээсийн жишиг доод үнэ үйл ажиллагааны чиглэлээс хамааран дараах нөхцөлтэй байна. Үүнд:

1.  Төрийн үйлчилгээ, албан тасалгааны зориулалтаар- 15.000₮

2. Худалдаа үйлчилгээ - м.кв 30.000₮

3. Банк санхүүгийн үйлчилгээ – м.кв 50.000₮

4. Ачаа тээврийн  үйлчилгээ – м.кв 31.000₮

5. Тоног төхөөрөмж байрлуулах /1ш/ – 50.000₮

6. АТМ, Кофены машин, массажны сандал байрлуулах /1ш/ – м.кв 150,000₮

7. Бусад- 60.000₮

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал  

Хуулийн этгээдийн хувьд

 

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /e-mongolia цахим хуудаснаас  авах/

·         Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 3 жилийн мэдээлэл, гэрээний хуулбар;

·         Аудитлагдсан  санхүүгийн тайлан; /сүүлийн 2 жил /

·         Татварын тодорхойлолт; /e-mongolia цахим хуудаснаас  авах/

·         Шүүхийн тодорхойлолт; /e-mongolia цахим хуудаснаас  авах/

·         Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт/e-mongolia цахим хуудаснаас  авах/

·         Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний  нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         Нэг сарын 1 м2 талбайг түрээслэх үнийн ........санал /НӨАТ-гүй үнэ/

 

Иргэний хувьд

 

·         Иргэний үнэмлэх /e-mongolia цахим хуудаснаас  авах/

·         Харилцагч банкны тодорхойлолт /зээл/ сүүлийн 1 жилийн дансны хуулга

·         Цагдаагийн газрын тодорхойлолт; /e-mongolia цахим хуудаснаас  авах/

·         Оршин суугаа газрын тодорхойлолт; /e-mongolia цахим хуудаснаас  авах/

·          Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         Нэг сарын 1 м2 талбайг түрээслэх үнийн .......санал /НӨАТ-гүй үнэ/

Жич: Сонгон шалгаруулалтад оролцох этгээд нь сонирхсон байр талбайг түрээслэх чиглэлийг тодорхойлж, өөрийн саналыг ирүүлнэ.

 

  1. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоол.
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын дагуу “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар”.
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд байрлалтай түрээсүүлэх байр талбайтай танилцах болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 71-283229 болон Buyant-Ukhaa@airport.gov.mn цахим хуудаснаас авна уу.

 

ХАЯГ: “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал.

Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа, Улаанбаатар хот 17120

Дээш