• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

БНСУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД ”БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД ЗОЧИЛЛОО.

Иргэний нисэхийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн багш оюутнууд ”Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зочилж буудлын үйл ажиллагаатай танилцлаа.
”Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал Солонгос төдийгүй Азидаа нэр хүндтэй Олон улсын иргэний нисэхийн байгууллагын сургалтын хөтөлбөр, стандарт, шаардлагын дагуу нисгэгч, навигацийн болон инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэн гаргадаг тус сургуулийн багш, оюутнууд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж ”Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг танилцуулан, цаашид хамтран ажиллах өргөн боломж байгааг илэрхийллээ.
Дээш