
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 2022 оны тайлангийн хурал боллоо. Тус хурлаар “Буянт-Ухаа” ОУНБ-ын дарга Л.Отгонжаргал 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2023 оны ажлын төлөвлөгөөг нийт алба хаагч, ажилчдад танилцууллаа.
Олон улсын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй байсан ч тус нисэх буудал 2022 оны төлөвлөгөөт ажил, дээд байгууллагаас ирсэн үүрэг даалгавар болон нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг ханган ажилласан байна.
Тус тайлангийн хурлаар 2022 онд идэвх зүтгэлтэй ажилласан ажилчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагналаа. Мөн нисэх буудлын дарга Л.Отгонжаргал “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ШИЛДЭГ САЛБАР НЭГЖЭЭР шалгарсанд хамт олны хичээл зүтгэл байсныг онцлон хэллээ.