
ИНҮТ-өөс Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан тус сургалтад ИНЕГ, ИНҮТ, “Буянт-Ухаа” ОУНБ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, “МИАТ” ТӨХК, “Аэро монголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК, Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар, “Чингис хаан” ОУНБ-ын Гаалийн газар, Хилийн цэргийн 0218 дугаар ангийн төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлэг, сургалтын үр дүнд иргэний нисэхийн салбар байгууллагуудын албан хэрэгцээнд ашигладаг авто машинуудыг үзлэг оношлогоонд хамруулж, хамтран ажиллагч байгууллагууд хооронд “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахаар боллоо.