• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД ОНЦГОЙ НӨХЦӨЛ ҮҮСЭЖ КОД ЗАРЛАГДСАН ҮЕД АВАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ СУРГУУЛИЛТ БОЛЛОО.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд онцгой нөхцөл үүсэж Код зарлагдсан үед холбогдох байгууллага, алба нэгжүүдийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны нэгдмэл байдал, ажлын уялдаа холбоог сайжруулах, ажилтнуудын мэдлэг, чадварыг бататгах, цаашид авч хэрэгжүүлэх ажиллагаануудыг тодорхойлох, “Онцгой нөхцөлийн төлөвлөгөө”-г сайжруулах зорилготой Онцгой нөхцөлийн төлөвлөгөөний Код 7 буюу “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл” сэдэвт /хэсэгчилсэн/ танхимын дасгал сургуулилтыг 2023 оны 04 дүгээр сарын 21”-ний өдөр зохион байгуулсан. Уг дасгал сургуулилтад 12 алба, нэгж, байгууллагын 35 хүн оролцлоо.

Дээш