• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

ИНЕГ: ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

Өнөөдрийн “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аар Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, төвийн болон орон нутгийн 20 нисэх буудлын холбогдох албан хаагчидтай танхимаар болон цахимаар уулзлаа.


Иргэний нисэхийн салбарыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцож байна. Орон нутгийн нислэг, үйлчилгэн сайжирснаар улирлын чанартай аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой.


Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од болон ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Хилийн боомтын захиргаа, боомтын үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Д.Балдорж нар оролцлоо.

Дээш