• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД 2023 ОНЫ 5-Р САРЫН 20, 21-НИЙ ӨДРҮҮДЭД “BUYANT-UKHAA” AIR SHOW БОЛНО.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд “BUYANT-UKHAA AIR SHOW 2023” арга хэмжээ 2023 оны 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээгээр анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр, шүхрийн үзүүлбэр, агаараас эрэн хайх ажиллагаа, нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх, Нисэхийн салбарын үйл ажиллагаатай танилцах, урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.



Мөн тус арга хэмжээний үеэр Нислэг төв, Тэнгэрийн улаач шинэ ХХК-ийн онгоцоор Улаанбаатар хотыг тойрох нислэгт хамрагдах боломжтой.

Тасалбарын shoppy.mn-ээс захиалан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авах боломжтой. https://www.facebook.com/BUairshow?mibextid=LQQJ4d

Дээш