
“BU AIRSHOW 2023” арга хэмжээг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2023 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулах байсан боловч “Цаг уур, орчны шинжилгээний газар”-аас дээрх өдрүүдэд салхи баруун хойноос 7-10м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ, агаарын температур өдөртөө 7-9 градус дулаан, үүлэрхэг, хур тунадастай байх төлөвийн мэдээг ирүүлээд байна.
Иймд цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас товлогдсон өдрүүдэд нислэгийн үзүүлбэр үзүүлэхэд эрсдэлтэй байдал үүссэн тул уг арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар хойшлуулж буйг албан ёсоор мэдэгдэж байна.