
✅️ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “BU AIR SHOW 2023” арга хэмжээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын перрон талбайд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа . Тус арга хэмжээг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан нар нээж үг хэллээ.
Мөн Үндэсний Урлагийн Их театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, Зэвсэгт хүчний 303-р анги, ОБЕГ-ын дэргэдэх агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шүхэрчид шүхрийн үзүүлбэр үзүүлсэн юм.
✅️ Арга хэмжээний оргил хэсэг Миг-29 онгоцны үзүүлбэр, агаарын хөлгийн парад, эрэн хайх ажиллагааг ард иргэдэд толилуулж рок попын олон артистуудыг оролцуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн dj Jina- г анх удаа Монгол улсад урин авчирч хүүхэд залууст сонордуулсан онцгой арга хэжээг өндөр зохион байгуулалтай аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж улсын хэмжээнд амжилттай зохион байгуулан ажиллалаа.