• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ШИЛДЭГ НИСЭХ БУУДЛЫГ БИД ХАМТДАА БҮТЭЭНЭ.

  1. АЮУЛГҮЙ БАЙДАЛ
  2. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
  3. ЧАДВАРЛАГ АЖИЛТАН
  4. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨГӨЛДӨРЖИЛТ
  5. СТАНДАРТЧИЛАГДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ШИНЭ НИСЭХ БУУДАЛД ШИНЭЛЭГ СЭТГЭЛГЭЭТЭЙГЭЭР.

.                                                                             .

НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЮУЛГҮЙ, ШУУРХАЙ, СОЁЛТОЙ, ҮР АШИГТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРДҮҮЛСЭН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛНО.

1957 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны сайдын 107 тоот тушаалаар Улаабаатар хотын “Буянт-Ухаа” нисэх онгоцны төв буудал анх байгуулагджээ.

1958 онд Ил-14 онгоцоор Улаанбаатараас Эрхүү, Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг болсноор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болсон. 1994-1997 онд “Азийн хөгжил”-ийн банкны зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэнээр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь ИКАО-ийн кодын тодорхойлолтын дагуу хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх чадалтай 4D категорийн аэродром, нисэх буудлын болон газрын үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн нисэх буудал болон өргөжсөн юм.

1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэний Агаарын Тээврийн Удирдах Газрын даргын 40 тоот тушаалаар Олон улсын нисэх буудал болон зохион байгуулагдсан.

2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болгон өөрчилсөн.

“Иргэний нисэхийн ерөнхий газар”-ын харьяа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай, зорчигч үйлчилгээний цогцолбор юм. Бид 2018 онд түүхэндээ анх удаа 1.4 сая зорчигч хүлээж авсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 455 дугаар тогтоолын дагуу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын оноосон нэрийг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал болгон өөрчилсөн.

“Иргэний нисэхийн ерөнхий газар”-ын харьяа “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай, зорчигч үйлчилгээний цогцолбор юм.

Дээш