• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

БИД НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАСАН, СЭТГЭЛ ТАТАМ НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ”

ДАРГА Л.ОТГОНЖАРГАЛ

“БИД НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАСАН, СЭТГЭЛ ТАТАМ НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ” ДАРГА Л.ОТГОНЖАРГАЛ Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал нь нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан, олон улсын, ерөнхий зориулалтын нисэхийн цогц үйлчилгээ бүхий бизнесийн төв, сэтгэл татам нисэх буудал болохоор зорилго тавин ажиллаж байна. Төрийн алсын хараа, бодлого, хамтран ажиллаж ирсэн агаарын тээвэрлэгчид, эрхэм зорчигч үйлчлүүлэгчид, нисэх буудлын үе үеийн ажилтан, өндөр мэдлэг чадвар бүхийн мэргэжилтнүүдийнхээ хичээл зүтгэлийн үрээр бид эх орныхоо хөх тэнгэрийн үүдийг 65 жилийн турш амжилт дүүрэн үргэлжийн өсөлт дэвжилттэйгээр түүчээлсээр ирсэн. Дэлхий дахинд тархсан COVID-19-ийн дэгдэлт нь нисэх буудал болон нисэхийн салбарын тогтвортой өсөлтийг зогсоосон урьд өмнө байгаагүй хямрал байв. Өнгөрсөн 65 жилийн эгзэгтэй нөхцөл байдлыг даван туулж байсан туршлагадаа үндэслэн манай хамт олон нисэх буудлын салбарт шинэ сэргэлт, өсөлтийн төлөөх инноваци, сорилтуудыг хүлээн авч, дахин өөдөө хөөрөхийн тулд бүхнээ зориулан ажиллаж байна. Бидний гишгэсэн алхам бүр Монгол Улсын нисэхийн салбарт шинэ түүх, чухал үйл явдлуудыг бий болгоно гэсэн сэтгэлгээгээр бид нисэх буудлуудын ширүүн өрсөлдөөн дунд бүс нутагтаа Ерөнхий зориулалтын нислэгийн үйлчилгээг хангах тэргүүлэгч цогцолбор нисэх буудлыг бий зорино. Манай Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай хамтран ажилладаг байгууллагууд, агаарын тээвэрлэгч, үйлчлүүлэгч Та бүхэн шинэ ирээдүйн төлөө бидний хийх тасралтгүй өөрчлөлт, сорилтод анхаарал тавьж, дэмжлэг үзүүлэхийг хичээгүйлэн хүсье. Баярлалаа.Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал нь нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан, олон улсын, ерөнхий зориулалтын, нисэхийн сургалтын цогц үйлчилгээ бүхий бизнесийн төв, сэтгэл татам нисэх буудал болохоор зорилго тавин ажиллаж байна.

Төрийн алсын хараа, бодлого,  хамтран ажиллаж ирсэн агаарын тээвэрлэгчид, эрхэм зорчигч үйлчлүүлэгчид, нисэх буудлын үе үеийн ажилтан, өндөр мэдлэг чадвар бүхийн мэргэжилтнүүдийнхээ хичээл зүтгэлийн үрээр бид эх орныхоо хөх тэнгэрийн үүдийг 65 жилийн турш  амжилт дүүрэн үргэлжийн өсөлт дэвжилттэйгээр түүчээлсээр ирсэн.

Дэлхий дахинд тархсан COVID-19-ийн дэгдэлт нь нисэх буудал болон нисэхийн салбарын тогтвортой өсөлтийг зогсоосон урьд өмнө байгаагүй хямрал байв.

Өнгөрсөн 65 жилийн туршлагадаа үндэслэн манай хамт олон нисэх буудлын салбарт шинэ сэргэлт, өсөлтийн төлөөх инноваци, сорилтуудыг хүлээн авч, дахин өөдөө хөөрөхийн тулд бүхнээ зориулан ажиллаж байна.

Бидний гишгэсэн алхам бүр Монгол Улсын нисэхийн салбарт шинэ түүх, чухал үйл явдлуудыг бий болгоно гэсэн сэтгэлгээгээр бид нисэх буудлуудын ширүүн өрсөлдөөн дунд  бүс нутагтаа Ерөнхий зориулалтын нислэгийн үйлчилгээг хангах тэргүүлэгч цогцолбор нисэх буудлыг бий  болгохоор зорилго тавин ажиллаж байна.

Манай Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай хамтран ажилладаг байгууллагууд, агаарын тээвэрлэгч, үйлчлүүлэгч Та бүхэн шинэ ирээдүйн төлөө бидний хийх тасралтгүй өөрчлөлт, сорилтод анхаарал тавьж, хамтран ажиллахыг  хүсье.

Баярлалаа.

Дээш