• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ИРГЭНИЙ НИСЭХИЙН  ЦОГЦОЛБОР,  ИННОВАЦИЙН ТӨВ  НИСЭХ БУУДАЛ БОЛНО.

  1. ЭЕРЭГ ХАНДЛАГА;
  2. ЧАДВАРЛАГ АЖИЛТАН;
  3. АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА;
  4. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ;
  5. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨГӨЛДӨРШИЛ;
  1. Нисэх буудлын дэд бүтцийн ашиглалтыг сайжруулж, нислэгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх
  2. Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох
  3. Хүний нөөцийн удирдлагыг сайжруулах
  4. Гадаад, дотоод түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж инновацийг нэвтрүүлэн, шинэ зах зээлд нэвтрэх
  5. Эрэлтэд нийцсэн, тогтвортой, үр ашигтай нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх

“НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАСАН, ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ДАДЛАГА, АГААРЫН ХӨЛГИЙН ЗОГСООЛ, ХАДГАЛАЛТ ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХИЙ ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН ТӨВ, СЭТГЭЛ ТАТАМ НИСЭХ БУУДАЛ БАЙНА”

1930-аад он: Өнөөгийн Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал байрлаж буй талбай нь ЗХУ-ын /хуучин нэрээр/ цэргийн нисэхийн аэродромын зориулалтаар ашиглагдаж байжээ.

1957 оны 2-р сарын 22: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол улсад анх удаа “Иргэний Агаарын Тээвэр” байгуулагдсан бөгөөд “Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны төв буудал” нэртэйгээр анхны нисэх буудал байгуулагдсан.

1958 он:  Ил-14 онгоцоор Улаанбаатар-Эрхүү, Бээжингийн чиглэлд Олон улсын нислэг хийдэг болсноор Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал болох эхлэл тавигдсан.

1960-1961 он: Нисэх буудалд өргөтгөлийн ажил хийгдсэнээр 2600 метрийн урттай, 49 метрийн өргөнтэй, 10-28 см зузаан, элс хайргыг хольж нягтруулсан хөрсөн дээр цементэн бетон хучилттай зурвастай болсон.

1986 он: Одоогийн ашиглагдаж буй нисэх буудлын байгууламж баригдсан.

1994-1997 он: Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэнээр тус Олон улсын нисэх буудал нь Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын кодын тодорхойлолтын дагуу хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай 4D категорийн аэродром, нисэх буудлын болон газрын үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн нисэх буудал болон өргөжсөн.

1995 он: “Олон Улсын Нисэх Буудлын Зөвлөл” (ACI – Airports Council International)-д гишүүнээр нэгдсэнээр иргэний агаарын тээврийн олон улсын ажиллагаанд идэвхтэй оролцох болсон.

2016 он: Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон бөгөөд 51 орны 5,000 орчим зочин төлөөлөгчдийг   өндөр зохион байгуулалттайгаар хүлээн авч угтан авах, үдэн  гаргах ажиллагааг  амжилттай зохион байгуулж онцгой үүргийн 78, олон улсын чиглэлд 133, орон нутгийн чиглэлд 87 нийт 298 нислэг үйлдэгдсэн.

2017 он: Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын нийт 400-аад төлөөлөгч оролцсон бөгөөд хурлын зочид төлөөлөгчдийг өндөр зохион байгуулалттайгаар хүлээн авч  угтан авах, үдэн  гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсан.

2017 он: Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал /ОУНБ/ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож улсдаа хамгийн томд тооцогдох, хөх тэнгэрийн үүд хаалга гэдгээрээ онцлог тус байгууллагын 60 жилийн түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал ”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- оор шагнасан.

2019 он: 1.600.000 зорчигч үйлчлүүлсэн нь түүхэндээ хамгийн олон зорчигчдод үйлчилсэн жил болсон.

2019 оны 12 дугаар сарын  сарын  18: Монгол Улсын Засгийн газрын 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд ажиллуулах шийдвэр гарсан.

2020 оны 7 дугаар сарын 01: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан.

2021 оны 7 дугаар сарын 04: “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын арилжааны нислэгийн үйл ажиллагаа  Хөшигийн хөндийн  “Чингис хаан” Олон улсын  нисэх буудалд шилжсэн.

2021 оны 12 дугаар сарын 31: “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ авсан.

Дэлхий дахинаа тархсан  шинэ төрлийн короновируст халдвар   COVID-19 цар тахлын цаг үед олон улсын иргэний нисэхийн  байгууллага /ICAO/ болон  дэлхийн эрүүл мэндийн байгууллагын холбогдох дүрэм, журмын хүрээнд хилийн чанадад байгаа ард иргэдээ хүлээн авахад өндөр хариуцлагатайгаар ажилласан.

Дээш