• Монгол хэл
  • English
 buyant-ukhaa@airport.gov.mn

Эмнэлгийн хэсэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, нисэх буудлын ажилтнууд, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлдэг.

Мөн нисэх буудлын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийн бусад байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулан ажилладаг.

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг нэгдүгээр давхарт байрладаг.

Утас: +976 71-283033

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Зоогийн газрын хамт олон үйлчлүүлэгчдэд бүх нэр төрлийн халуун хоол, зуушнаас гадна, хөлдөөсөн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Утас: +976-71-283031

Эмнэлгийн хэсэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, нисэх буудлын ажилтнууд, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлдэг.

Мөн нисэх буудлын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийн бусад байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулан ажилладаг.

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг нэгдүгээр давхарт байрладаг.

Утас: +976 71-283033

ТА ТЭЭШЭЭ ХАДГАЛУУЛАХДАА:

  1. Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах Тээш хадгалалтын өрөөнд очиж, үйлчилгээний ажилчинд хүсэлтээ гаргана.
  2. Тээш хадгалуулагч нь зорчигчийн тийз, хүчин төгөлдөр хугацаа бүхий Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад пасспорттой байх шаардлагатай.
  3. Үйлчилгээний ажилчин тээш хадгалуулагчийг байлцуулан Аюулгүй байдлын үзлэгийн рентген туяаны аппаратаар тээшийг шалгуулж, үзлэгт орсон тухай наалтыг наалгаж, хадгалалтад хүлээн авна.
  4. Хүлээн авахдаа тээш хадгалуулагчид:
    1. Тээшинд зүүсэн дугаар бүхий зүүлтийн 1 хувь
    2. Төлбөр төлсөн тасалбарын 1 хувь /Тасалбарт тээшний эзний овог нэр, регистрийн дугаар, хадгалах өдрийн хугацаа, төлбөрийн хэмжээг заасан байна./

ТЭЭШЭЭ ХАДГАЛАЛТААС АВАХДАА:

  1. Хадгалуулсан тээшийг зөвхөн анх хадгалуулсан хүнд олгох бөгөөд түүний бичиг баримт, тээшний хадгаламжийн зүүлт, төлбөр төлсөн тасалбар зэргийг тулгаж үзсэний үндсэн дээр буцаан олгогдоно.
  2. Тээш хадгалуулагч, тээшээ бүрэн бүтэн авсан эсэх талаар гарын үсэг зурж, Зорчигч үйлчилгээний албаны жижүүр дэлгэрэнгүй бүртгэлд бичнэ.

ХОРИГЛОХ ЗҮЙЛС:

  1. Аюулгүй байдлын үзлэгт хамрагдаагүй тээшийг хадгалалтад өгөх /авах/.
  2. Тээш хадгалуулах хүний бичиг баримт зөрчилтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байх үед үйлчлэх.
  3. Хадгаламжид өгч буй тээшинд агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон эд зүйлс /шингэн бодис/, амархан муудах хэлбэр дүрс, шинж чанараа алдах болон хурц үнэр бүхий бараа материал байлгахыг тус тус хориглоно.

Нисэх буудлаар үйлчлүүлж буй тусламж анхаарал шаардлагатай зорчигчдод захиалгын дагуу угтан авч, агаарын хөлөгт суулгах мөн агаарын хөлгөөс угтан авагчид хүлээлгэн өгөх хүртэл шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Тусламж анхаарал шаардлагатай зорчигч гэж:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч
  2. Ахмад настан
  3. Жирэмсэн эмэгтэй
  4. 0-2 насны хүүхэдтэй зорчигч

Үйлчилгээг нисэх буудлын зорчигч үйлчилгээ хариуцсан нэгжийн болон агаарын тээвэрлэгчид, газрын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнууд үзүүлдэг. Та зорчигчийн тийзээ захиалах үедээ угтах үйлчилгээ авах хүсэлтээ агаарын тээвэрлэгч компанийн ажилтанд гаргаснаар энэхүү үйлчилгээг авах боломжтой юм.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Олон улсын явагчийн хүлээлгийн танхим, Орон нутгийн зааланд хүүхэд саатуулах тоглоомын өрөө байрладаг.

Зорчигч, үйлчлүүлэгч та бүхэн бяцхан үрсээ тоглуулан, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

ГОЛОМТ БАНК
Ажлын өдрөөр: 09:00-16:00 Бямба, Ням гаригт: Амарна.

Утас: +976-7011 1646 (2420) (2421) (2424) (2427)

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Ажлын өдрөөр: 09:00-16:00 Бямба, Ням гаригт: Амарна.

Утас: +976-7004-9714, 7004-9826

АРИГ БАНК
Өдөр бүр: 24 цагаар ажиллана.

Утас: +976-7013-3060, 7012-2222 (0416)(0417)

АТМ
Хас банк, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк/экспресс/ НИСЭХ БУУДЛЫН 1,2-Р ДАВХАРТ БАЙРЛАДАГ.

МОБИКОМ

Ажлын өдрөөр: 10:00-16:00

Бямба, ням гаригт: Амарна.

Утас: +976 7575-9944 (3220)

НИСЭХ БУУДЛЫН 2-Р ДАВХАРТ БАЙРЛАЖ БАЙНА.

ЖИМОБАЙЛ

Ажлын өдрөөр: 11:00-18:00

Бямба гаригт: 11:00-18:00

Ням гаригт: 11:00-16:00

Утас: +976 9337-7321, 9810-3636

НИСЭХ БУУДЛЫН 1-Р ДАВХАРТ БАЙРЛАЖ БАЙНА.

ТА БҮХЭНД ОЛОН ТӨРЛИЙН ХАЛУУН ХООЛ, ХӨНГӨН ЗУУШ, УНДАА, КОФЕ, ЦАЙ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
“БУЯНТ-УХАА” ЗООГИЙН ГАЗАР

“НЬЮ АНВЕРЬСА” ХХК /кофе шоп/

ИРГЭН У. АРИУНЗОРИГТ “Жигүүр бэйкэри” /түргэн хоол/

“ЦАГААН ДЭРСНИЙ ТҮШИГ” ХХК /ТОМ Н ТОМС кофе шоп/

Хил, гаалийн хяналтын дараах бүсэд:
“ТАЛЫН МОНГОЛ” ГРУПП /кофе шоп/

“БУЯНТ-УХАА ТРЕЙД” ХХК /кофе шоп/

Бизнес танхимын зориулалтаар “МИАТ” ТӨХК /лоунж/

Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 Шуудангийн үйлчилгээний газар, 330 сум болон Улаанбаатар хотын 38 Шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 900 гаруй ажиллагсадтайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна.

Утас: +976 1800-1613

И-мэйл: info@mongolpost.mn

НИСЭХ БУУДЛЫН 2-Р ДАВХАРТ БАЙРЛАЖ БАЙНА.

Нисэх буудлын 2-р давхарт баглаа боодлын үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байна.

Хас банк, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк/экспресс/

НИСЭХ БУУДЛЫН 1,2-Р ДАВХАРТ БАЙРЛАЖ БАЙНА.

“ТҮЦ” машинаар дамжуулан иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх бүрэн боломжтой.

НИСЭХ БУУДЛЫН 2-Р ДАВХАРТ БАЙРЛАЖ БАЙНА.

Зорчигч, үйлчлүүлэгч та бүхэн нислэгээ хүлээх зуур Массажны сандлыг хэрэглэн алжаал, ядаргаагаа тайлах боломжтой.
НИСЭХ БУУДЛЫН 1,2-Р ДАВХАРТ БАЙРЛАЖ БАЙНА.

Монгол улсын Хил, Гаалийн хяналтаар нэвтэрч буй зорчигчдод Олон улсын стандартад нийцсэн гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн барааг татваргүй барааны дэлгүүр ажиллуулах журмын дагуу 13 аж ахуй нэгжээр дамжуулан хүргэж байна.

Үүнд: “ДФ Буянт-Ухаа” ХХК, “Орем” ХХК, “Монгол Аэрпорт сервис” ХХК, “Алтанжолоо Трейд” ХХК, “Монгол Ньюс дюти фрий” ХХК, “Собу” ХХК, “Ану сервис” ХХК, “Жуулчин дюти фрий” ХК ажиллаж байна.

Мөн үндэсний үйлдвэрлэлийн барааны дэлгүүрийн зориулалтаар  4 аж ахуйн нэгж ажиллаж байна. Үүнд: “Монтулга” ХХК, “СДС” ХХК, “МХБИТҮЗ” ТББ, “Буянт-Ухаа трейд” ХХК, Номын худалдаа болон бэлэг дурсгалын барааны дэлгүүрийн зориулалтаар “Аесорага” ХХК ажиллаж байна.

Мобиком корпорацийн утас цэнэглэгч төхөөрөмж нь Нисэх буудлын 1,2-р давхарт байрлаж байна.

Дээш