АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг нь аюулгүй ажиллагаа гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх бизээ. Тиймээс тус байгууллагын удирдлагууд /Захирал, дэд захирал, газрын дарга нар/ бид нисэхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд хүргэх, шаардлагатай эрх зүйн зохицуулалтаар хангах зорилгоор байгууллагын бодлогын дагуу нөөц бололцоог зөв хуваарилан, үйл ажиллагааны байнгын сайжруулалтыг тодорхойлох, хэрэгжүүлэх үүрэг хүлээж, хөгжил дэвшлийн цөм нь болж ажиллах нь чухал болно.

Тиймээс аюулгүй ажиллагааны үүрэг, хариуцлагыг ухамсарлан ажиллах удирдах албан тушаалтан бид Нисэх Буудлын Аюулгүй Ажиллагааны Удирдлагын Тогтолцоог бүрдүүлэн, хэрэгжүүлэхийн тулд дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Үүнд: 

  1. Байгууллагын соёлын үр дүн болох аюулгүй, найдвартай үйл ажиллагааг үзүүлэх, аюулгүй ажиллагааны мэдээ, мэдээллийг дамжуулах тогтолцоо болон харилцаа уялдаа холбоотой ажиллах, нисэх буудалд хэрэгждэг бусад удирдлагын тогтолцоонд анхаарлаа хандуулдагтай адил аюулгүй ажиллагааны үр дүнд анхаарлаа хандуулж, байгууллагын бүх нөөц бололцоог зохистой хуваарилж аюулгүй ажиллагааны удирдлагыг дэмжих;
  2. Аюулгүй ажиллагааны удирдлагын үүрэг хариуцлага нь нисэх буудлын удирдалга болон нийт ажилтнуудын үндсэн үүрэг байх;
  3. Нисэх буудлын аюулгүй ажиллагааны удирдалгын гүйцэтгэл болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлүүд дээр ажилладаг удирдах албан тушаалтан, ажилтнуудын үүрэг, хариуцлагуудыг ойлгомжтой, зөв тодорхойлох;
  4. Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн байнгын сайжруулалтад хүрэхийн тулд үйлдвэрлэл болон үйл ажиллагаанд байгаа аюулын үр дагавруудаас үүсэх эрсдлийг бууруулах, арилгах, аюулыг тодорхойлох ба эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг тодорхойлон хэрэгжүүлэх мөн аюулын талаар мэдээлэх тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх;
  5. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлуудыг илрүүлсэн, мэдсэн, гаргасан ажилтнуудыг “Аюулыг мэдээлэх тогтолцоо”-гоор дамжуулан сайн дураар мэдээлсэн тохиолдолд тэдэнд аливаа шийтгэл оногдуулахаас татгалзаж, харин ч нуугдмал аюулыг илрүүлсний төлөө урамшуулан дэмжих ба мэдээллийн нууцыг чандлан хадгалах;
  6. Нисэх буудлын үйл ажиллагааг гүйцэтгэхдээ холбогдох хууль дүрэм, журмыг дагаж мөрдөх ба аюулгүй ажиллагааны стратеги болон үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чадварлаг хүний нөөцөөр хангах,
  7. Нийт ажилтнуудыг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны талаар мэдээллийн болон холбогдох сургалтуудад хамруулж, аюулгүй ажиллагааны үйл хэрэгт өөрсдийн оролцоо, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, тэдгээрийн ур чадварт тохирсон үүргий хуваарилах;
  8. Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн зорилтот түвшингүүд болон аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг бодит байдалд үндэслэсэн нисэх буудлын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг тодорхойлох;
  9. Аюулгүй ажиллагааны зорилго, зорилтуудад хүрэхийн тулд байнгын хяналт шинжилгээ, хэмжүүрийг хийж, тогтмол хяналт тавин НБААУТ-нд байнгын сайжруулалт хийх;
  10. Нисэх буудалтай хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа нь аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг хангасан байх; 

Нисэх буудлын үйл ажиллагаа нь хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудийн хамтын үйл ажиллагаа дээр тулгуурладаг тул удирдах албан тушаалтан та бидний хамтын хүчин зүтгэлээс шалтгаалж ирээдүйн амжилтын эх тавигдах учиртай.

Та бидний хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.


Улаанбаатарын цаг: 27/06/2017

Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 CA-901   БЭЭЖИН  10:50  10:34  БУУСАН
 MO-98   ӨЛГИЙ  12:10  11:48  ИРЖ БАЙНА
 MO-96   ХАН БУМБАТ  12:40    
 BX-411   ПУСАН  13:40  13:16  ИРЖ БАЙНА
 MO-88   МӨРӨН  16:40    
Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 TK-343   БИШКЕК /ИСТАНБУЛ/  11:05  11:30  
 CA-902   БЭЭЖИН  11:50    
 MO-83   ХОВД  13:00    
 MO-87   МӨРӨН  13:10    
 MR161   ХОВД  13:20    
  Дэлгэрэнгүй:          
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.